Автобуснууд иргэдийг хохироож байна

Том оврын автобусанд суухад тасалбар түгээгч гэгдэх ааш ихтэй нөхөд угтдаг байсан цаг ард хоцорч, ухаалаг системд шилжээд буй. Иргэд цахим картаа уншуулаад л автобусаар зорчдог болсон. Энэ хэрээрээ тасалбар түгээгч нь орлогоосоо хумсалдаг гэх явган яриа ч алга болж, автобус алдагдалтай байна гэж гон гон дуугарагчид ч байхгүй боллоо. Иргэд автобусныхаа картыг 5,10 мянган төгрөгөөр цэнэглээд л хэд хоногтоо сэтгэл амар автобусаар зорчиж байгаа.

Нөгөө талаар дамжин суулт үнэгүй болчихсон болохоор иргэд автобусныхаа картыг авч, аль болох микрогоор зорчихоо больсон. Ер нь хүн бүр том оврын автобусанд суух сонирхолтой болчихоод байгаа. Энэ бол ухаалаг системд шилжсэний хамгийн том давуу тал. Энэ бол ухаалаг системд шилжсэний хамгийн том давуу тал. Тэр давуу талыг авчирч байгаа хамгийн гол түлхэц нь дамжин суулт үнэгүй болсон явдал.
 
Гэтэл сүүлийн үед зарим автобусны дамжин суултын карт уншуулах төхөөрөмж нь ажиллахгүй байх тохиолдол багагүй гарах боллоо. Нэг бол эвдэрсэн, эсвэл элдэв зүйл уншиж байна гээд буух уед карт унших боломжгүй болчихоод байгаа юм. Мэдээж зарим тохиолдолд эвдрэх. гэмтэх тохиолдол гардаг л байх. Гэхдээ л өглөө гарахдаа автобуснууд бүрэн бүтэн байдлаа шалгаад, шалгуулаад гардаг. Хэрвээ карт уншигч нь эвдэрсэн, саатал энэ тэр гарсан байвал засуулаад явах ёстой.
 
Нөгөө талаар суух үед карт уншдаг төхөөрөмж нь огт эвдэрсэн, янз бүр болсон тохиолдол гарсантай нэг ч тааралдаж байгаагүй юм байна. Ингээд бодохоор том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид зарим тохиолдолд иргэдийг хохироогоод байгаа юм биш үү. Өглөө гарахад нь хоёр, гурван автобусны карт уншигчид асуудал үүсч, багахан доголдсон байгааг мэдсээр байж засдаггүй байвал яах вэ. Энэ асуудлыг холбогдох газрууд нь шалгаж, шаардлага тавьж байх хэрэгтэй байна.
 
Мэдээж олон автобусанд ийм доголдол үүсээд байгаа юм биш. Цөөн тооны автобуснуудын цахим карт унших систем нь доголдоод, янз бүр болоод байгаа. Гэхдээ цөөн тооны автобус гэхээр нэг чиглэлийн автобус л байнга тэгээд байна гэж ойлгож болохгүй л дээ.
 
Цөөн тохиолдолд, өөр өөр чиглэлийн янз бүрийн автобусны буух карт уншигч нь доголдоод байгаа юм. Бүр жаахан хардвал, ээлжлээд доголдуулаад, үгсэн хуйвалдаад байгаа юм биш биз дээ. Дамжин суулт нь ажиллахгүй бол иргэд дахиад мөнгө төлөх болно. Мэдээж автобусны компаниудад л ашигтай. Тэгээд ч дамжин суулт үнэгүй болсон цагаас иргэд түрүүлж ирсэн аль нэг автобусанд суугаад, хоёр дамжаад явчихдаг болсон. Нэг талаараа автобус хүлээж даарч зогсохгүй, цаг хэмнэх сайн талтай.
 
Тиймдээ ч дамжин суух тохиолдол их байгаа. Ийм үед нэг өдөр л цөөн хэдэн автобус буухад карт уншуулдаг төхөөрөмжөө жаахан доголдуулахад бусаддаа хөөрхөн хэдэн төгрөг оруулаад өгчихөж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, цөөнгүй хэдэн автобусны орлого бага ч болов төгрөгөөр нэмэгдэнэ л гэсэн үг. Тиймээс л албаар доголдол үүсгээд байгаа юм биш биз дээ гэж хардаад байгаа хэрэг. Мэдээж ингээд бичихээр холбогдох байгууллагууд нь биднийг худлаа гүтгэлээ гэх байх. Яг тэгсэн гэж гүтгээгүй шүү. Зүгээр л буух карт унших төхөөрөмж нь ямар нэг байдлаар саатсан тохиолдолтой цөөнгүй таарсан болохоор л ингэж хардаад байгаа хэрэг.
 
Тэгээд ч буух карт уншигч нь ажиллахгүй бол иргэд дамжин суухдаа үнэгүй үйлчлүүлэхгүй хохирч л таараа шүү дээ. Санамсаргүйгээр тийм алдаа гараад байдаг бол өглөө үйлчилгээнд гарахаасаа өмнө засчихаж байгаа ч ээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-28 13:30:19
    Damjin suuh vnegvi bolson tsagaas hoish buuhad dardag tuhuurumj n unshij shinechilj bn bilvv neg tiimerhvv bichig garchad ajilahgvi baih ym yr n bol vneen
  • zail 2016-11-15 14:07:58
    zov damjin suuj bga heden myangan hunii mongig idej bnsde arai bishew
  • Зочин 2016-11-15 12:53:51
    Энэ төхөөрөмж нь бас мөнгө идээд байх шиг санагдсан. Цэнэглэсэн мөнгийг шууд 500-1000төгрөгөөр нь унагааж байсан тохиодол гарсан. Та нар сайн ажиглаад байгаарай...
  • Зүүнсалаа Ч3 үе үе ингээд байдаг 2016-11-15 11:14:42
    Зүүнсалаа Ч3 үе үе ингээд байдаг
  • tsahim 2016-11-15 10:54:41
    yag unen miniih 3 udaa damjin suult hiusen chin dahij unshaaj 500 awsan heleh geheer utsaa awdaggui yum bn leee
  • ZORCHIGCH 2016-11-15 10:26:08
    yag unen ihebchlen aldaa zaadag hayanagch gej sandal ezelsen hun zagnasan hun suugaa l yabj baihiin undur nastan huuhedtei hun unhur ch unaa l baihad toohgui ...
  • зочин  2016-11-15 08:10:13
    яг үнэн
  • иргэн 2016-11-15 06:59:25
    Ийм зөрчилүүд бий.Түүнээс гадна автобусанд ямар ч төлбөр төлөхгүй хүмүүс ихсэж байна.Жолооч нар нь тэдэнтэй тэмцэхгүй юм.Зүгээр л чигээрээ ороод л суучихна.
  • zochin 2016-11-15 04:24:08
    nalaih chigleliin awtobusuud damjin suultiin hungulult edlvvldeggvi shuud 900 g unshuulah ym haana handah we niitiin teewriin gazart handaad demii ym bnlee e
  • зочин 2016-11-15 04:20:30
    тэр ёстой үнэн ийм автобусууд сүүлийн үед олширсон, ажил тарах үеэр ихэнх автобусууд карт уншихгүй болчихдог
  • зочин 2016-11-15 02:51:17
    автобусны жолооч нар сисем дээрээ утас салгаж нийлүүлээд явж байдаг ямар учираас тэгдгийг мэдэхгүй утасаа салгаж нийлүүлэх боломжгүй хийж болдоггүй юм уу
  • Уугий 2016-11-15 02:38:59
    Цонх нь цантсан байхад буудлын зарлалын самбараа ажиллуулахгүй байна.
  • uugii 2016-11-15 02:36:40
    Орой ажил тараад автобус хүлээж, эсвэл багтахгүй 2-3 цаг болж байж гэртээ харьж байна. Өвлийн хүйтэнд буудал дээр байгаа хүүхэд, хөгшид, хүмүүс их даарч бна. ...
  • zochin 2016-11-15 02:20:33
    Hungulttei zorchigch gedeg chine bugd teggevriin humuus bish shuu dee hugjliin berhsheeltei humuus bas ordogshdee.hudlaa hardaal manaihan muuhai shuu.
  • долгор 2016-11-15 02:16:44
    үнэхээр орох хаалганы карт уншигч байнга ажилладаг хирнээ, гарах хаалганы карт уншигч ажиллахгүй байдаг.хүмүүс буухдаа сандраад л бухимдаад л буучихдаг.
  • сайнуу 2016-11-15 02:03:39
    өчигдөр надад таарсан
  • ffffk 2016-11-15 02:02:02
    Neeree tishdee nada iim tohioldol zunduu garch bsan yostoi soliormoor bdag unshuulaad munguu awch l bwal bolloo gd bodtson tng garyyd
  • ddd 2016-11-15 01:38:00
    Надад лав тийм тохиолдол таарч байхаагүй ховор тохиолдол байхаа
  • зочин 2016-11-15 01:15:34
    Карт уншүуулдаг болсон нь дэвшил болсон. Харин автобуснууд маш бохир явдаг хэвээрээ, шугамд гарахаас нь өмнө шалгаж гаргаж баймаар. Суудлын бүрээсээ угаагаасай
    • Тийм шүү. 2016-11-15 12:04:47
      Зөв санал дэвшүүлсэн байна. Автобуснууд цэвэрлэгээ хийж баймаар юмаа.
  • Зочин 2016-11-15 01:07:08
    Автобусанд нэг бол оюутан, нэг бол хөнгөлөлттэй зорчигч гэсэн карт ихэнх хувийг эзэлдэг юм бна лээ. 40 дөнгөж хүрч бгаа хүн хөнгөлөлттэй картаар явах. арай юмаа...
  • мййэйж 2016-11-15 00:46:32
    Жолооч нар монголчлоод байгаа юм бишүү. Н