АН-ынхан маргааш Төрийн ордонд хуралдана
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш хэдэнтээ тов тогтоогоод хуралдаж чадаагүй АН-ын ҮЗХ маргааш Төрийн ордны Их танхимд үргэлжлэн хуралдана.

Хуралдаанаар Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах, танилцуулах ажлын хэсэг байгуулна. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл дахин хуралдсан юм. Тэд энэ хуралдаанаараа намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү АН-ынхан энэ удаагийн ҮЗХ-г товлосон хугацаандаа хуралдуулахыг зорьж байна. Харин намын франкциуд ойлголцолд хүрч, маргааш Төрийн ордонд цугларах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Хэрэв маргааш АН ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй бол ирэх сард товлосон Их хурлаа хойшлуулах шаардлага тулгарна.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-11-15 13:28:25
    ARDCHILALIIG USTGSAN GONCHIGDORJ ALTANGADSINHAN GEDGIIG JIRIIN NAMIINHAN BUGD MEDEH UCHIR ENE PRAGCIIG TATAN BUULGAH HERGTEI
  • Гонгор 2016-11-15 08:33:21
    Ийм бүтэлгүй намаа ч авч явж чадахгүй нөхдүүдээр бид төрөө засах эрх өгч байждээ.ЭЭ чаваас гэж
  • зочин 2016-11-15 01:58:47
    Энэ хэдийг цугларахаар нь бүгдийг баривчлах хэрэгтэй, улс орны эдийн засгийг унагаасан, ард түмний амьдралыг хүндрүүлсэн, улсын хөрөнгө хулгай хийсэн хэргээр н...
  • Зочин 2016-11-15 01:19:02
    АН-ын ҮЗХ хуралдах ч ёстой бүдүүн нарийн цариг, 5-р цахилгаан станц, Алтанбулаг, Замын үүдийн чөлөөт бүс, Дорноговийн аж үйлдэрийн парк, газрын тосны үйлдвэр б...
  • 111 2016-11-15 00:50:00
    Энэ яг хэргийн эзэд нь урдуур сууж харагдага энэ хэдийг л зайлуулах хэрэгтэй дээ тэгэж байж нэг юм АН цэвэрших талруугаа явнаа