Б.Батцэцэг: ОХУ түрээсийн төлбөрөөс хэдэн саяын ашиг олж байгаа ч Монгол улсад татвар төлдөггүй
Зөвлөлтийн үеэс манайд үлдэж хоцорсон 56 объект тойрсон маргаан хэдэн он, хэдэн сонгууль дамнан яригдсаар өнөөг хүртэл шийдэгдэхгүй, эцэстээ манай 15 мянган иргэний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөхөд хүрсэн талаар өнөөдөр тэдний төлөөлөл хэвлэлд хандлаа.Оросын гэгдэх тодотголтой байранд амьдардаг эдгээр иргэд “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” байгуулан тэмцэхэд хүрсэн нь байрыг түрээслэгч компанийн дээрэнгүй, түрэмгий ааш аяг хэрээс хэтэрсэнтэй холбоотой гэнэ. Энэ талаар Холбооны тэргүүн Б.Батцэцэгтэй ярилцлаа.
 

-Хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаан юу вэ?
 
-БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол нь 1992 оны шинэ Үндсэн хуулиараа хүчингүй болсон боловч өнөөг болтол протокол үйлчилсээр байна. Уг протоколын дагуу баригдсан 56 объектдод хууль зөрчин Үл хөдлөхийн гэрчилгээ олгосоноос үүдэн ОХУ 26 жил хууль бусаар түрээсийн үйл ажиллагаа явуулж, энэ үйл ажиллагаанд нь 15000 орчим Монгол улсын иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.
 
-1971 оны проткол гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?
 
-БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол гэж Зөвлөлхийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор 50 мянган м2 нийт талбай бүхий /Улаанбаатарт 40 мянган м2, Дарханд 10 мянган м2/орон сууцны зориулалттай барилгын газрыг “Хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр” ЗХУ-д шийлжүүлэх баримт бичиг.
 
БНМАУ-ЗСБНХУ-ын 1971 оны протокол нь:
1992 онд Монгол улсын “Үндсэн хууль”, “Газрын тухай хууль” шинээр батлагдан гарснаар Гадаадын байгууллага, иргэдэд газрыг хугацаагүй, үнэ төлбөргүй ашиглуулах эрх зүйн боломжгүй болсон. /Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн тайлбар 2002 оны 09 дүгээр сарын 25-д гарсан/.
 
Монгол Улсын олон улсын 1969 онд гэрээнд нэгдэн орсон Венийн конвецийн 61 дүгээр зүйлд “Хэрэв гэрээг биелүүлэх боломжгүй байдал нь гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай объект бүр мөсөн алга болсон буюу устсаны улмаас бий болсон бол оролцогч энэхүү боломжгүй байдлыг гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл гэж үзэх эрхтэй” гэж зааснаар ЗХУ задарч, Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсанаар уг “Протокол”-ын үйлчлэл нь дуусгавар болох байсан.Гэвч Монгол улсын УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс хор уршиг нь өнөөг болтол үргэлжилж олон арван монгол иргэдийн эрх зөрчигдөх үндэс нь болсон.
 
-Та түрүүнд хэлж байсан. ОХУ балгас болсон барилгуудаа Монголд өгч харин орон сууцны хорооллуудыг авч үлдэн түрээсийн ашиг олж байна гэж. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-ОХУ нь ЗХУ-ын эрхийг шилжүүлэн авсан нэрийн дор эвдэрсэн балгас гэх мэтийн өөрсөддөө ашиггүй хөрөнгийг Монголд шилжүүлж, харин ашигтайгаа авч үлдэн өнөөг болтол мөнгө олох хэрэгслэл болгосоныг 1999 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар Монгол улсын Үндсэн хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан “Үл хөдлөх бүртгэлийн тухай хууль”- ийг зөрчин “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”-г ОХУ-ын нэр дээр олгож баталгаажуулсан. Бүртгэлийг хийхдээ зөвхөн 1971 оны протоколын дагуу баригдсан гэх барилгуудын орос хэл дээр гаргаж өгсөн жагсаалт, хүсэлтийг үндэслэн /өөр ямарч баримт нотолгоо байхгүйгээр/ гэрчилгээ олгосон ба гэрчилгээжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн нийт газар нь 50 мянга биш түүнийг хоёр дахин өсгөсөн буюу 98 мянган м2 газар байгаа нь ч анхаарал татаж байна.
Энэ бол Гиннесийн номонд орохоор дэлхийн улс орнуудад байхгүй тийм ноцтой үр дагавар бүхий гэмт үйлдэл болсон. Үүнийг өнөөг хүртэл 26 жил засахгүй ирсэн нь Монголын нэг эмгэнэл мөн.
 
-Та бүхэн энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагад хандаж байв уу?
 
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэдэг асуудлаар Захиргааны хэргийн шүүхээс 2 өөр шийдвэр гараад байна. Эхний 6 байранд хууль зөрчиж олгосон “Гэрчилгээ”-г илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгосон бол сүүлд нь гурван байранд эсрэг шийдвэр гараад байна.
 
-ОХУ-ын зүгээс түрээсийн мөнгө авдаг ч Монгол улсад татвар төлдөггүй гэсэн үү?
 
ОХУ-ын нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгсоноор Орос-Монголын бизнесийн сүлжээ бий болж тэдний хууль бус мөнгө олох ажиллагааны золиос нь жирийн иргэд болсон бөгөөд тэд маш их мөнгийг хуваан завшиж, гадагш урсгаж байна.Манай улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын Хилийн чанд дахь өмчийг удирдах газар ФГУП “Госзагрансобстьенность” гэх Төлөөлөгчийн газарын Монгол улсад үйл ажиллагаа явуулах гэрчилгээн дээр нь “Ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн байтал тэд үүнийг үл тоомсорлон зөрчин Монголын компаниудад орон сууц, үйлчилгээний газруудыг түрээслэх аж ахуйн гэрээ байгуулах, түрээсийн төлбөрийг төвлөрүүлэн авах /ОХУ-аас өөр улсын тухайлбал Украйны банкаар дамжуулан авдаг/ ашгийн үйл ажиллагааг олон жил явуулж байгаа ба олсон орлогоосоо МУ-д татвар төлдөггүй.
 
Оршин суугчид дээрх маш олон хууль зөрчисөн үйлдлийг таслан зогсоож, хуулийн хүрээнд асуудлыг шийдэж өгөөч гэж 1996 оноос хойших бүх сонгуульд оролцсон нэр дэвшигчид, сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж, тэмцэл хийж, шүүхээр асуудлыг шийдүүлж явсны үр дүнд 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Медвеедевын айлчлалын үед Элбэгдорж ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцон эхний найман байрыг Монгол улсад үнэ төлбөргүй нэн яаралтай шилжүүлэхээр шийдэж, “Стратегийн тунхаг бичиг”-т тусгасан боловч орон сууцыг ОХУ-аас шилжүүлж аваагүй гэдэг шалтгаар өнөөг хүртэл долоон жил шийдсэнгүй.
 
-Одоогоор  түрээслэгчдийн байдал ямар байгаа вэ? Заримыг нь байрнаас нь хөөж байгаа гэдэг үнэн үү?
 
-Асуудлыг шийдсэн гэх эхний найман байрны асуудал шийдэгдэхгүй долоон жил сунжирч байх явцад үлдсэн бусад орон сууцны асуудлууд улам хүндэрч ирлээ. Одоогийн байдлаар УБ-ын Баянзүрх дүүрэгт орших 8,9,10,14 -р байрууд, Дархан-Уул аймгийн 6-р байрныг ОХУ-аас дамжуулан түрээслэгч компаниуд нь оршин суугчдаас хэт өндөр түрээсийн төлбөр нэхэх, дуртай үедээ хэдэн арван жил өндөр түрээс төлсөнийг нь үл хайхран хөөж гаргах, хэрэглээний ус, цахилгааныг дуртай цагтаа таслах, зодох, хэл амаар доромжлох, хаалгыг эвдэн орж эд хогшлийг гадаа гудамжинд гарган хаях зэргээр байнгын хэрээс хэтэрсэн дарамтанд байлгах болсноор ОХУ- ын гэгдэх орон сууцны асуудал дахин хөндөгдөж эхэллээ.Жишээлбэл: Баянзүрх дүүргийн 8 дугаар байрны оршин суугчдаас “Даяар хас” ХХК нь хүчээр 2 өрөө байранд 570 мянган төгрөг, 3 өрөө байранд 730 мянган төгрөгөөр гэрээ хийхийг шаардан, түрээсийн төлбөрөө буулгах талаар шаардлага тавьсан иргэдийг шүүхэд шилжүүлж эхлээд байна.
 
-Та бүхэн энэ асуудлаа төр засгийн удирдлагуудад  дуулгасан уу?

-Оршин суугчид холбоогоороо дамжуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын нэр бүхий 10 гаруй гишүүдэд иргэдийн асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөх хүсэлтийг сонгуулийн өмнө 5-р сард болон сонгуулийн дараа шинэ гишүүдэд хүргүүлсэн
боловч хариу өгөөгүй..

Бидний  зүгээс :
  1. “Үндсэн хууль” зөрчисөн БНМАУ-ЗХУ-ын Засгийн Газар хооронд 1971 онд байгуулсан протоколын асуудлыг үйлчлэлийг зогсоож, Үндсэн хуульд нийцүүлэх.
  2. 2009 онд 2 улсын Төрийн дээд түвшинд шийдсэн 8 байрны оршин суугчдад орон сууцыг нэн яаралтай хувьчилж өгөх.
  3. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүлээн авч уулзаж бодит байдлыг сонсож, холбогдох арга хэмжээг авах гэсэн хүсэлтүүдийг тавьсан.Энэ асуудал нь Монголын хэдэн иргэдийн ахуйн асуудал мэт харагдаж байвч цаанаа Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, манай хуулийг гадны улсууд хэрхэн уландаа гишгэдэг, тоодоггүй, зөрчиж болдог гэдгийг харуулж байгаагаас гадна манай эрх мэдэлтнүүд өөрийн улсын хуулийг дээдэлдэггүй, хэрэгжүүлэхийг зорьдоггүй асуудал байна.
 
-Та бүхний зүгээс цаашид ямар арга хэмжээ авах вэ?
 
- Бидний өгсөн хүсэлт бичгийн хариуг эрхэм дарга нар, гишүүд ажлын тав хоногт багтаан өгөөгүй тохиолдолд бид дахин тэмцлийн хэлбэрт шилжиж, асуудлаа шийдүүлэхээс өөр аргагүй байдалд орсон гэдгээ мэдэгдэж байна.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2016-11-15 19:46:02
    Орос Орос гээд vхчих гээд байдаг,байгаа царай нь энэшдээ.
  • !!!!! 2016-11-15 07:13:00
    ОХУ түрээсийн орлогын албан татварыг суутган авч үлдэхгүй хажуугаар өнгөрөөж байгаа манай Татварынхны л буруу шдээ!!! Манай төр оросоос айдаг!!!!
  • nar 2016-11-15 04:14:46
    bi neg grash avsan getel udalgui orosiin umch geed huraagaad avsan gazariin albtai ulzhaar bid nariin medeh zuil bish geed bhiin hna handuul zugeer we ???
  • bat 2016-11-15 03:34:48
    ednar chin oorsdoo 90-eed ond orsuud mongoloos garakhad duraaraa nuuj orson humuus biz dee, odoo hurtel tog tsakhilgaanii mongo toldoggui humuus biz dee
  • Huga 2016-11-15 00:49:50
    Duraaraa muu duhnuud ve,
  • Батаа 2016-11-14 23:56:32
    Хуулийн дагуу л байх хэрэгтэй шүү дээ нөгөө талаар долларын ханшинд нөлөөтөй