С.Зоригийн амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн амь насыг хэцгийгээр хөнөөсөн хэрэг гараад 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг хаалгүй шалгасаар ирсэн ч ямар ахиц дэвшил гараагүй.

Тэгвэл өнгөрсөн жилээс уг хэрэгт холбогдуулан түүний эхнэр Б.Булган болоод өөр хэд хэдэн хүнийг цагдан хорьсон. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг сэжигтнээр татан шалгах болсоноо хуулийнхан дуулгаад байсан. Олны анхаарлыг татаад буй хэргийн явцын талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл уг хэргийг саяхан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булган аймгийн харьяат Содномдаржаа, Дорноговь аймгийн харьяат Т.Чимгээ нарыг сэжиглэн жил гаруйн хугацаанд шалгаж байгаа ч дээрх хүмүүсийг хэрэгт ямар ч хамааралгүй хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа.

Б.Сансар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-08 05:49:12
    Юун Чимгээ, Содномдаржаа вэ. Зүгээр л батүүл булган 2 л алсан биз дээ. Тэр хэрцгий алсан байдлыг нь хар л даа. Буриадын зан үйл биз дээ. Булган ч гэсэн хэн билэ...
  • Иргэн 2016-11-15 02:36:35
    Батүүл л тэр үед энэ хэрэгт одоогийн МАН ямарч буруу байхгүй гэж мэдэгдэл хийж бсан хүн шүү дээ. Тэгэхээр мэдээд бгаа юм биш үү?
  • Батаа 2016-11-15 00:00:40
    Мөн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж билээ би тэр шөнө жолоочийн ажлаар хотод хоносон хөдөөний хүн шинжилгээ өгсөн
  • за тээр 2016-11-14 17:21:14
    Багабанди!!!!!!
  • Иргэн 2016-11-14 14:44:22
    Ккк. Энэ бол ЩОУ. ГЭМГҮЙ НЭГЭИЙГ ИНГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛВЭЛ ТЭР ХҮН ҮР УДМААРАА...
  • зочин 2016-11-14 14:30:39
    Хэрвээ Эрдэнэттэй холбоотой бол Багабанди мэдэх бх.Гэхдээ Багабандийн дэмжсэн хүнийг алсан гэхлээр яаах аргагүй АН-ынхан дотроосоо алсан гэж бодохоор доо
  • Amarbat aa!!chi N.Enhbayariig helmegdyyl 2016-11-14 14:21:35
    Ene Amarbat gedeg neher chini hyychinaar bol Jambaldorj l yum sib de!!!!Amarbat aa!!!chamaig tenger gesgeenee!!chi naad ajilaan ydaan hiih baih daa!
  • Зочин 2016-11-14 12:14:51
    Ганболдыг 7 удаа буцаасан Багабаньд эсвэл Батүүлд баатар өгснөөрөө Элбэгдорж энэ хоёр мэдээд үүнийг нь Энхбаяр гадарлаад байсан юм биш байгаа даа
  • 17 2016-11-14 11:11:26
    Тэр үед Эрдэнэтээс өөр хүний аминд хүрчихээр том сонирхол байсиймуу Багабанди гуай.