Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

Арваннэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд ихэнх нутгаар, 19-нд зарим газраар цас орно. Салхи 16-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 метр, 17-19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 17-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОЙЛГОМЖГҮЙ ЮМ 2016-11-14 10:21:58
    ЭНЭ НЬ хэдий үеийн ч юм мэрэгжлийн хүмүүст ч зориулсан юм уу ,Одоо байгаа орон нутгийн нэр ,тодруулвал аймаг сумаар нь бич л дээ,байнга л ийм юм гаргах юм,цаг у...