Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Б.Түвшинтөгс, ШУА-ийн дэд ерөнхийлөгч акедимич Т.Дорж, Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар оролцсон юм.
Их зохиолчийн ойн хүрээнд бүтэн жилийн турш олон ажил зохион байгуулна гэдгийг хуралд оролцогчид хэллээ.
Тухайлбал, ШУА-ийн эрдэм шинжилгээний хурал Төв аймгийн Зуун мод хотод энэ сарын 17-нд болно. Энэ хуралд их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, оюутан залуус оролцохоос гадна гадаадын 10 гаруй орны эрдэмтэд илтгэл тавих аж.
Мөн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам энэ сарын 16-ны 16:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болох юм.
Түүнчлэн Д.Нацагдоржийн мэндэлсэн газар гэрэлт хөшөөний шав тавих ёслол Төв аймгийн Нацагдоржийн нэрэмжит номын сангийн өмнө энэ сарын 17-нд 13:00 цагт болно. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн хамт олон хүндэтгэл үзүүлж, оройн 18:00 цагт найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Харанхуй хад” уран сайхны нээлт болох юм байна.
Б.Сансар

olloo.mn