Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялна
Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялалыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдах юм байна.

Энэхүү аялал нь хүүхэд багачуудыг шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, танин мэдэж, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлөх зорилготой аж.
Б.Орхон

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.