Ахмадын ДАШТ-д есөн жүдоч хүч үзнэ

АНУ-ын Флорида мужийн Майами хотноо энэ амралтын өдрүүдэд жүдо бөхийн ахмадын ДАШТ болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 9 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ сарын 16-нд эрх чөлөөний хотыг зорино.

Тэмцээний М1 ангилалын эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд ОУХМ Батбаярын Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэй F1 ангилалд ОУХМ Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базаагаад байна. Мөн М2 ангилалын 73 кг-д Дашпунцагын Бат-Амгалан, 81 кг-д Сэмчиний Мөнгөнхуяг нар өрсөлдөх бол F4 ангилалд Раадангийн Дэчинмаа, М7 ангилалд Намжилдоржийн Батсуурь нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Үүнээс хамгийн олон тамирчнаа буюу 151 жүдоч АНУ-аас оролцох бол Франц 140, Бразил 133 тамирчнаа оролцуулах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.