“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” аян эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг өнөөдрөөс эхэлж байна.

Аян энэ сарын 20-ныг дуустал дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх юм.   Тус аяны талаар Эрүүл мэндийн яамнаас энэ өдрүүдийг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээ мэдэгдлээ.

Ингэхдээ Эрүүл мэндийн яам, бусад эрүүл мэндийн байгууллагууд хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, сургалт сурталчилгаа, антибиотикын зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэхээр сургалт явуулах юм байна.

Сургалтад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг түлхүү хамруулахаар болсон аж. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Антибиотикийг зөвхөн хүн хэрэглээд зогсохгүй мал, гахай, тахиа загасны аж ахуйд өргөн хэрэглэх болсон.

Ингээд амьтдад хэрэглэсэн эмийн бодис бүрэн гадагшлаагүй байхад түүнийгээ хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учрах аюултай” хэмээн ярилаа.

Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг 12 улсад явуулахад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь буруу буюу ханиад томууны үед антибиотикийг хэрэглэдэг байна.

Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим бэлгийн замын халдварт өвчин эмчлэгдэхгүй байх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.