ОХУ-ын гэгдэх орон сууцанд 26 жил түрээс төлж амьдарсан иргэд тэмцэхээ мэдэгдлээ
Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1971 оны протокол нь 1992 оны шинэ Үндсэн хуулиараа хүчингүй болсон боловч өнөөг хүртэл  үйлчилсээр байгаа тухай  иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Уг протоколын дагуу баригдсан 56 объектдод хууль зөрчин Үл хөдлөхийн гэрчилгээ олгосоноос үүдэн ОХУ 26 жил хууль бусаар түрээсийн үйл ажиллагаа явуулж, энэ үйл ажиллагаанд Монгол улсын 15000 иргэний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.
 
Тэд үргэлжлүүлэн ОХУ нь ЗХУ-ын эрхийг шилжүүлэн авсан нэрийн дор эвдэрсэн балгас гэх мэтийн өөрсөддөө ашиггүй хөрөнгийг Монголд шилжүүлж, харин ашигтайгаа авч үлдэн өнөөг болтол мөнгө олох хэрэгслэл болгосоныг 1999 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар Монгол улсын Үндсэн хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан “Үл хөдлөх бүртгэлийн тухай хууль”- ийг зөрчин “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”-г ОХУ-ын нэр дээр олгож баталгаажуулсан. Бүртгэлийг хийхдээ зөвхөн 1971 оны протоколын дагуу баригдсан гэх барилгуудын орос хэл дээр гаргаж өгсөн жагсаалт, хүсэлтийг үндэслэн /өөр ямарч баримт нотолгоо байхгүйгээр/ гэрчилгээ олгосон ба гэрчилгээжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн нийт газар нь 50 мянга биш түүнийг хоёр дахин өсгөсөн буюу 98 мянган м2 газар байгаа нь ч анхаарал татаж байна  гэлээ.
 
Хамгийн гол нь оршин суугчид энэ хугацаанд буюу зарим нь 26 жилийн турш түрээсийн төлбөр төлж ирсэн ч одоо хэр нь байраа өөрийн нэр дээр болгож чадаагүй байна. Сүүлийн үед түрээсийн төлбөрөө  төлөөгүй иргэдийг гэрээс нь хөөж гаргадаг, цахилгаан дулааныг нь тасалдаг асуудал гарах болжээ. Одоогийн байдлаар УБ хотын Баянзүрх дүүрэгт орших 8,9,10,14 -р байрууд, Дархан-Уул аймгийн 6-р байрныг ОХУ-аас дамжуулан түрээслэгч компаниуд нь оршин суугчдаас хэт өндөр түрээсийн төлбөр нэхэх, дуртай үедээ хэдэн арван жил өндөр түрээс төлсөнийг нь үл хайхран хөөж гаргах, хэрэглээний ус, цахилгааныг дуртай цагтаа таслах, зодох, хэл амаар доромжлох, хаалгыг эвдэн орж эд хогшлийг гадаа гудамжинд гарган хаях зэргээр байнгын хэрээс хэтэрсэн дарамтанд байлгах болсноор ОХУ- ын гэгдэх орон сууцны асуудал дахин хөндөгдөж эхэллээ.
 
Жишээлбэл: Баянзүрх дүүргийн 8 дугаар байрны оршин суугчдаас “Даяар хас” ХХК нь хүчээр 2 өрөө байранд 570 мянган төгрөг, 3 өрөө байранд 730 мянган төгрөгөөр гэрээ хийхийг шаардан, түрээсийн төлбөрөө буулгах талаар шаардлага тавьсан иргэдийг шүүхэд шилжүүлж эхлээд байна.
 
Иймд оршин суугчдын зүгээс : “Үндсэн хууль” зөрчисөн БНМАУ-ЗХУ-ын Засгийн Газар хооронд 1971 онд байгуулсан протоколын асуудлыг үйлчлэлийг зогсоож, Үндсэн хуульд нийцүүлэх.

-2009 онд 2 улсын Төрийн дээд түвшинд шийдсэн 8 байрны оршин суугчдад орон сууцыг нэн яаралтай хувьчилж өгөх,

-Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүлээн авч уулзаж бодит байдлыг сонсож, холбогдох арга хэмжээг авах гэсэн хүсэлтийг УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Тэдний  хүсэлтийг хүлээж авахгүй бол  Төрийн ордны гадаа тайван жагсаал хийж, тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-15 03:52:41
    Тухайн үеийн өмчийн хорооны луйвар. Эх орондоо байж дамжуулан түрээслэгч гэх хулгайчдыг зайлуулцгаа Наад хулгайч нараа хөө нохой зам руу нь
  • dsn  2016-11-14 15:01:09
    tuhain ueiin turiin umchiin horoonii hiisen bulhai ,luivar ,ter shiid gargasan humuusiig odoo buudsan ch bagadam sanagdaj bn.
  • Иргэдэд нь өгөө 2016-11-14 06:25:03
    Аль дэвин галвын үеийн байр шд. Хурдан одоогийн энэ хүмүүсд нь өгчих хэрэгтэй. Санаа амар тайван амьдрах хэрэгтэй шүү дэ.