АТГ дүүргүүдийн засаг дарга нарын мэдүүлгийг хянав

АТГ энэ сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.

Өнгөрсөн долоо хоногт 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 198 нь зөрчилгүй байсан бол 2-ыг нь буцааж, 40-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 254 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн С.Одонтуяа, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нарын зэрэг 198 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзжээ.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 2 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаасан байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 40 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-14 05:11:47
    Улсын төсөв үнэхээр хүрэхгүй байгаа бол АТГ, ТАЗ гм хэнд ч хэрэггүй байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй, шүүх, цагдаа, прокурортой байхад болоод л байсан биз...
  • Зочин 2016-11-14 05:06:38
    АТГ-т далдыг хардаг хэдэн хүн байдаг юм, ТАЗ гэж ТАХ-ын эрх ашигийг уландаа гишгэсэн байгууллагыг татан буулгаад өгөөч гэж тэнгэр бурханаас гуйж байна