Чиндаогийн Гран Прид манай 16 бөх хүч үзнэ

Энэ сарын 18-20-ны хооронд БНХАУ-ын Чиндао хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн 2016 оны сүүлийн Гран При тэмцээн зохион байгуулагдах билээ. Дэлхийн чансаа олгох тус тэмцээнд нийт 17 улсын тамирчид оролцох мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улс энэхүү тэмцээнд тогтмол өндөр амжилттай оролцдог бөгөөд 16 тамирчнаа илгээхээр болжээ. ОХУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэлээ базааж байгаа тэд ирэх 16-ны лхагва гаригт эх орноосоо мордох юм. Тус тэмцээнд ОХУ-ын 23 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ сарын 5-наас Улаанбаатар хотноо бэлтгэл сургуулилтаа базаасаар байгаа билээ.

Чиндаогийн Гран Прид өрсөлдөх тамирчид:

Эрэгтэй
60 кг - Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг - Д.Алтансүх, А.Батсуурь
73 кг - Г.Чойжилсүрэн, Б.Баяндүүрэн
81 кг - Н. Дагвасүрэн
90 кг - Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл
-100 кг - Х.Цогтгэрэл, Б.Билгүүн
+100 кг - Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй
48 кг - М.Уранцэцэг
52 кг - А.Цолмон
57 кг - Л.Энхрийлэн
63 кг - Ц.Мөнхзаяа
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.