УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүдэд ярих урлагийн хичээл зааж, мөнгө олдог гэв үү
2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд Хэнтийчүүдийн төлөөлөл болон УИХ-д хорин хэдхэн насандаа сонгогдож чадсан эрхэм бол Д.Гантулга. Түүнийг гишүүнээр сонгогдоно хэмээн хэн ч тааварлаагүй. Тиймдээ ч харьцангуй нэр цэвэр нэгэн. 1987 онд төрсөн түүний ХОМ-ийг  үзсэн  иргэд аргагүй л улс төрд орж ирж буй залуу хүн байна хэмээн шивэр авир хийж байсан. Түүнийг энэ парламентийн хамгийн ядуу гишүүнээр нэрлээд байгаа. Тэрбээр ХОМ-тээ  нэг ч орон сууц, машингүй хэмээн мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүдээс ганцаараа 9911-тэй дугаар барьдаггүй аж.  

Тэгвэл сарын цалингаасаа өөр орлогогүй Д.Гантулга нэлээд сэргэлэн нэгэн бололтой.Тодруулбал шинэхэн гишүүн маань  ирэх дөрвөн жил хамтдаа төр барилцахаар сонгогдсон гишүүддээ ярих, илтгэх урлагийн хичээл зааж, тэр ч бүү хэл Пи-Ар дээр нь ажиллаж мөнгө авдаг тухай мэдээлэл  цацагдаж эхлээд байна. Түүний хувьд энэ чиглэлээр нэлээд мэргэшсэн нэгэн юм. 

Тэрбээр Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхимд оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийг тойрсон “Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай.

Дашрамд дуулгахад, шинэхэн гишүүн төрөлхийн ярих, илтгэх чадвараараа багагүй мөнгө олж эхэлсэн бололтой. Тэрбээр өөрийн нэр дээр байр, машингүй ч хотын төвийн “Энканто тауэн”-д байр хөлсөлж, “Лексус 570” маркийн машин унаж явах болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ok 2017-08-28 14:39:01
    Bitgii torin nerig doromjil hvchin hìsen bol shorondoo or tendee hadagd novshoo Man iiml hvmvvsig songdog ym bna chi shorondoo vhne novshoo vh
  • hudal medeelel 2016-11-14 15:18:32
    lexus 470 bsn shuu
  • БАЯН БАЙХ АЛБАГҮЙ ЭЭ 2016-11-14 10:28:01
    эх орон энэ дэлхийдээ хайртай хүн УИХ-ын гишүүн байх ёстой ,УИХ-ын гишүүн ичих нүүргүй, худалч,цадахаа мэдэхгүй шуналтай байх ёстой гэсэн Монгол нормативыг эвд...
  • zochin 2016-11-14 10:12:14
    xen ve gedgee taniulsan,iim xumuus xuuli togtoox geed turd suuj bn gexeer Mongol uls xugjixgui ni zuv
  • 56 2016-11-14 08:01:04
    Тэнэг Хэнтийчүүдээс юм гарна шүү. Эзэн хааны нутагт шургалсан цагаачид.
  • Zochin 2016-11-14 07:42:58
    Europoor Uvertruur gedeg hamtlagtai hamt toglolt hiigeed yavj baina lee. Toglolt ni tulburtei
  • Баадай 2016-11-14 05:58:32
    Ах нартаа ярих урлаг заах ч яахав, ах нараасаа мөнгөжих урлаг битгий заалгаарай даа
  • Зочин 2016-11-14 02:56:43
    Худлаа ярьсан хүнд хэн мөнгө төлдөг байнаа улсын мөнгийг хий урсгаж байгаа юм биш үү, нялх Сэнгэм ч ёстой яршиг л байна даа
  • ЭНЭ ЧИНЬ 2016-11-14 02:49:42
    БОР ХАЛЗАН ХОНЬ
  • хаха хаа 2016-11-14 02:28:10
    76 гишүүд гэдэг чинь хөнгөлсөн азарга байдаг гэдгээ харуулаад эхэллээ.