“Стэйнд бай” хөтөлбөр хэрэгжих эсэх нь нэгдүгээр сард тодорхой болно
Эдийн засгийн хүндрэлийг давах туулах гарцыг хайж буй. Энэ хүрээнд манай улсын зүгээс Олон улсын валютын сангаас хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Улмаар валютын сангийн төлөөлөгчид манай улсад ирж,  Монголбанк, Сангийн яаманд ажилласан.

Тэгвэл ОУВС-ийн хөтөлбөрийн талаар сангийн сайд  “Валютын сангийн төлөөлөгчид ирээд Монголбанк, Сангийн яамны  бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан.Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно.

Харин урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьсан. Энэ сарын 29-нд эхний уулзалтыг БНХАУ-ын талтай хийнэ. Энэ хүрээнд хамтран ажиллах зөвлөл байгуулагдсан.Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөн байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд юм байна. Цагаан сараас өмнө амжиж хэд хэдэн зоригтой шийдвэрийг гаргах шаардлагатай” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-15 01:17:45
    Ээ мэдэхгүй, өчнөөн халамжийн хууль нэмж санаачилсан, ДНБ-н 9 хувийн алдагдалтай төсөвтэй тархины тураалт ард түмэнтэй, авилгач улс төрчидтэй Монголд туслах уу?...
  • Батаа 2016-11-14 01:03:09
    Төрд гарсан эрхмүүд идэх уух ихдээд тэгээд гадныхан л удирдана гэсэн үг шүү дээ