Ж.Батбаясгалан: Өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-2017 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Гэтэл нийслэлийн агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин ихэссэн гэсэн судалгаа гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлээс хэрхэн анхаарч ажиллах вэ?
 
- Шинэ нийслэлийн удирдлага дөрвөн зүйлд анхаарч ажиллана. Юун түрүүнд бид эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол Улаанбаатар хот тулгамдаж буй чухал асуудлаа шийдэх ямар ч боломжгүй болно. Эдийн засгийн хувьд ч боломж байхгүй. Гэхдээ бид тийм байлаа гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон асуудлыг шийдэж байж бид агаарын бохирдолттой тэмцэнэ.
 
Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Дулаан хуримтлуулах цахилгаан инновацийг бий болгоно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Ер нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд төр иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологийг нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.
 
-Өнгөрсөн дөрвөн жил ч гэсэн “Цэвэр агаар сан”-гаас “Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Сүүлдээ энэ сангийн хэсэг хүмүүс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, нийслэлийн утаа ч багасаагүй шүү дээ?

 
-Одоо нэг зүйлийг ойлго. Утаагүй зуух гэдэг нэрнээс салах хэрэгтэй. Утаагүй зуух гэж байхгүй. Гал түлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр утаа гарсаар л байна. Шөнийн цагаар хямдралтай тариф хэрэгжиж байгаа энэ хугацаан дахь эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хуримтлуулж маргаашийн бүтэн өдрийг дулаанаар хангах технологи нэвтрүүлнэ. Энэ технологийг Монгол Улсад туршаад нутагшуулчихсан. Бид уг технологийг иргэдэд хямдралтай, эдийн засагт нь хүндрэл учруулахгүй байхад чиглэсэн шийдлийг гаргасан.

Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сантай болно. Айл бүхэн дулаан байхын тулд нүүрс түлдэг. Нүүрсээ авахын тулд мөнгө зарцуулдаг шүү дээ. Тэгвэл тэр мөнгөө АББС-д шингээж, тэр сангаараа дамжуулан агаарын бохирддыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй хамгийн том бодлого гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнө нь иргэд халамжийн бодлогоор тараасан зуухыг авч хэрэглэсэн. Харин одоо иргэн ч гэсэн хариуцлага хүлээж, төр иргэн хоёр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллана.
 
-Иргэдээс тодорхой хэмжээнд мөнгө гарна гэсэн үг үү. Ойролцоогоор хэдэн төгрөг гарах вэ?
 
-Инноваци шингэсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний эхний гаргаж байгаа зардал бусад төхөөрөмжтэй харьцуулахад өндөр үнэтэй. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа бүх технологийн гарааны өртөг өндөр үнэтэй байдаг.
 
Мөн агаарын бохирдлыг бууруулах газарт танилцуулаад хоёр жил туршилт хийсэн “Тулга” гэдэг төхөөрөмж нь өнөөдрийн ханшаар хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Нийслэлийн барьж байгаа бодлогын хүрээнд энэхүү төхөөрмжийн үнийг 50 хувь бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө 50 хувийг нь гаргана. Харин төрөөс үлдсэн 50 хувьд хөнгөлөлт үзүүлэх юм.
 
-Хаанаас нийлүүлэх вэ?
 
-Энэ бол Германы төхөөрөмж. Гэхдээ энэ зөвхөн жишээ болгож буй төхөөрөмж шүү.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • garvaa 2016-12-24 10:25:37
    yamar aimar uguisgel, deerengui baidlaar yaridag um be. dulaani aldagdaliig dawhar buuruulah bodlogo tsug yawah heregtei.
    202.179.29.196
    Мэдэгдсэн Хариулах
  • G.horoololiin bayan  2016-11-15 05:46:47
    Bi l avah baihdaa. Nadaas uur hun baihgui
    66.181.187.229
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2016-11-15 03:42:45
    болж бүтвэл сайхан л байна.Гэхдээ хотын захын гэр хороололд энэ үнийг төлчих айл өрх цөөхөн байгаа нь гол асуудал байна даа.Үүнийг шийдэх ямар арга байна
    59.153.114.134
    Мэдэгдсэн Хариулах
  • mandah 2016-11-14 14:02:48
    ZUV SANAA GEHDEE YAG UNEN AMIDRALIIG SUDLAACHEE MONGOGUI HUMUUS YAJ TALIIG NI HURIMTLALD OGOHII NUURSEE 3 AAS DEESH AVCH CHADAHGUI BGAA AIL MASH ih baigaa
    139.5.216.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Ченж 2016-11-14 12:06:25
    Бас дахиад нэг шоронг мөрөдсөн,амьнаса уйдсан мөнгө хүүлэгч гарад ирлэдэ. Чи ямар Зайсангийн баячудад зарах гж бга бш. УБ-ын хамгйн үгээгүйчүдэд яаж зарах юм
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-11-14 10:05:32
    БАТБАЯСГАЛАН ДАРГА АА (ИНГЭЖ ДУУДУУЛАХ ДУРТАЙ БАЙДАГ ЮМ ХӨӨРХИЙС) ТАНТАЙ УУЛЗАЖ ЯРИЛЦМААР БАЙНА. УТАСНЫ ДУГААРАА ӨГӨӨЧ.
    103.26.194.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Dgzjm 2016-11-14 09:10:08
    Утаагїй цахилгаанаар халдаг зуухны їнэ, цаашлаад шєнийн цахилгааны хямдралыг явуулах нь їнэн худал хоёрын хооронд їнэмшгээргїй байна хаанаас асуух утасныхаа н
    45.117.34.66
    Мэдэгдсэн Хариулах
  • бодол 2016-11-14 04:25:00
    наад германы халаагчийг цаад компани нь 1 сая гаруй төгрөгний үнэтэй гэсэн одоо яагаад 2,5 сая болчихвоо
    122.201.19.166
    Мэдэгдсэн Хариулах
    • kk 2016-11-14 08:30:29
      huvaaj zahir gedeg shig huvaaj ideh arga bizdee
      175.120.155.19
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-11-14 03:39:00
    ЗӨВ Л САНАА БАЙНА. ГЭХДЭЭ ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФ МӨРДӨХ ЦАГИЙГ 18-06 БОЛГООД ХӨНГӨЛӨЛТИЙНГ 70-80 ХУВЬ БОЛГОСОН ТОХИОЛДОЛД Л УТАА БАГАСАХ БАЙХ. ИНГЭЭГҮЙ ТОХИОЛД...
    103.26.194.228
    Мэдэгдсэн Хариулах
  • gbb 2016-11-14 02:36:31
    zov sanaa ch ger horoololiinhon avah chadal hureh eseh
    112.72.15.114
    Мэдэгдсэн Хариулах
  • basaa 2016-11-14 02:20:16
    san baiguulaad tervvgeer ger horoolliin irgeded ergvvlj shahah ene arga amidrald heregjihgvi l dee. 300000 geed urd tusul chini yu bolloo.
    122.201.28.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-11-14 01:00:59
    Зөв л санаа гэхдээ бид 100 хувь шийдэж чадахгүй учир нь цахилгааны боломж бага зэрэг л шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах