“The Mongolz” баг ээлжит тэмцээндээ түрүүллээ
Малайзын Куала Лампур хотноо зохиогдсон “OG Masters” тэмцээний шигшээ тоглолт өчигдөр болж өндөрлөлөө.

Тус тэмцээн Dota2 болон CS:GO төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээний CS:GO төрөлд өрсөлдсөн “TheMongolz.CS” баг Сингапурын “Dream Scape” багийг хожсноор 50 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга боллоо.
Өмнө нь “The Mongolz.CS” болон “Dream Scape” багууд албан ёсны тэмцээнд хоёр удаа таарч байсан ба хоёуланд нь “The Mongolz.CS” ялж байсан аж.

Ази тивийн шилдэг багууд оролцдог тус тэмцээнд "The Mongolz" баг Зүүн Азийн багуудаас эрхээ авч орсон юм.Түүнчлэн урилгаар Тайван, Сингапурын хоёр баг оролцсон бол бусад нь шар тивийн төлөөллөөс эрхээ авч оржээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-11-14 03:15:49
    Амжилт, залуусаа. Мөрөөдөлдөө хүрч сайхан амьдраарай.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах