Төв аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлав
Арваннэгдүгээр сарын 13-ны  үүрийн 5.00 цагаас Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгаар цас орж эхэлсэн, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зорчих хэсэг дээр 0,5-5см цас тогтсон, А-1002 дугаартай Эрдэнэт-Булган, А-0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замуудын зорчих хэсэг дээр 30см цас тогтсон, Архангай аймгийн нутгаар цас орж замын зорчих хэсэг дээр 5-10 см цасан бүрхүүл тогтож, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга шуурч эхэлж байна.
 
Төвийн аймгуудын нийт нутгаар цас орж, Зүүн болон зүүн урд чиглэлд зарим газраар цас орж, зарим нутгаар шороон шуургатай байна.
 
Хойд чиглэлд Дархан, Орхон, Хөвсгөлийн замд шуургатай, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн, A1702 Хандгайт чиглэлийн замын зорчих хэсэг мөн цасан болох мөсөн бүрхүүл тогтож, олон нуурын хотгор Увс, Хяргас нуурын орчим олон хоног цас үргэлжлэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.
 
Төв аймагт замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй, зам даваанууд цасанд боогдож замын хөдөлгөөн хязгаарлаад байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-13 06:58:00
    цас ойр ойрхон ороод байгааг бид тоохгүй байж болохгүй санагдана. Хаана хаанаа анхаарч, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй болов уу?
    202.9.42.10
    Мэдэгдсэн Хариулах