Олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ сүүлийн хэдэн жилд ажиглагдаагүйгээр өссөн. Нэг тонн нүүрс 200 ам.доллар даваад байгаа. Тэгвэл нүүрсний арвин их нөөцтэй манай улс нэг тонн нүүрсийг ердөө 30 ам.доллараар урд хөршийн зах зээлд нийлүүлсэн хэвээр байна. 

Энэ талаар Блумбергийн шинжээч онцлон дурджээ. Тэрбээр Монгол улсын БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний үнэ Австралийн нийлүүлж буй нүүрсний үнээс 60 хуваарь бага байгааг онцолжээ. Ийнхүү манай улсын нүүрсний үнэ нэмэгдэхгүй байгааг нүүрсний чанар, олборлолт болон тээвэрлэлтийн зардал нөлөөлж байна гэж үзжээ.

Дашрамд дуулгахад манай улсБНХАУ-ын Чалко компанид тавьсан  өрийг төлж дуустал нүүрсний үнээ дураар нэмэх боломжгүй юм. 2011 онд Засгийн газар Зүүн Цанхийн нүүрсээ барьцаанд тавьж 350 сая ам.доллар зээлсэн билээ. Тэгвэл Монголын нүүрсний салбарт чөдөр тушаа болсоор ирсэн Чалкод төлөх өр 96 сая доллар үлдсэн тухай өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Энэхүү өрийг ирэх 2017 онд төлж барагдуулахаар төлөвлөжээ. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2016-11-13 22:58:59
    Төрөө МАН, АН д итгэж сонгосон ард түмэн одоо ТЭНЭГ луйварчдын тарьсан гайг идэлж байна. МАФиЙН хэлбэрт шилжсэн энэ хоёр нам монголын ард түмний төлөө ажлахгү...
  • mongol 2016-11-13 11:04:24
    96 000 000 * 2470 tentsuu hed bol uunii hariutslagiig hen huleeh ve ard tumen mini
  • zochin 2016-11-13 08:12:16
    altanhuygin zasgin gazar tolj amjih bsan ajila hj chadsanguide.y.batsuuri darga n barigdsan haaj bhar gargaj bh bsan.ternees bolod gereeni tolbort nemj zoogod l...