
Дэлхийн болон Оюуны Олимпийн дээд амжилтыг эзэмшигч, Их Мастер С.Цогбадрах зодог тайллаа. Тэрбээр, оюуны спортоор долоон жил хичээллэж, Монгол Улсын аварга, олон улсын нээлттэй тэмцээн, Дэлхийн аварга, Оюуны олимп зэрэг тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртжээ.
Хамгийн сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо болсон "Memoriad-2016" оюуны олимпоос "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд алтан медаль хүртсэн юм. Ингэснээр С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин болж, дээд амжилтаа шинэчлэн тогтоосон билээ.
Их Мастер С.Цогбадрах нь Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын анхны 15 шавийн нэг аж.
Б.Орхон