Монголын хөлбөмбөгийн Холбооны боловсон хүчин гадаад улсад...

 “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ны тоглолтуудыг шүүн явуулж буй Монгол дөрвөн шүүгч өнөөдөр нэг тоглолт дээр ажиллахаар томилогджээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй ОУХБХ-нд харъяалалтай дөрвөн шүүгч анх удаа Азийн тэмцээнд ажиллаж байгаа нь энэ удаагийнх болсон.

Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас эхлэх Хятадын Тайвань-Гуамын тоглолтын талбайн шүүгчээр Д.Түмэнбаяр, туслах нэг Ч.Жавхлантөгс, туслах хоёр Э.Ариунболд, дөрөвдүгээр шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ ажиллахаар томилогдсон нь Монгол шүүгчдийн баг анх удаа олон улсын тэмцээн шүүхээр болсон түүхэн мөч.

Өнгөрөгч долдугаар сард Гуам улсад тус тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн болоход манай шилдэг шүүгчид болох Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар ажилласан нь монгол шүүгч олон улсын тэмцээнийг шүүн явуулсан анхны тохиолдол болж байв.

Тэдний шүүлт сайн байсан тул “Зүүн ААШТ-ийн хоёрдугаар шат”-ыг Монгол дөрвөн шүүгч явуулах эрхтэй болсон. Тэрхүү тэмцээнийг Энэтхэгийн 2, Вьетнам 2, Хонконгийн 2, Монголын дөрвөн шүүгч дэнсэлж байгаагаас манай шүүгчдийн ур чадварыг бэлхнээ харж болно.

 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.