Энэ сарын 24-26-ний өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.
Арав дахь удаа болж буй энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 7, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 11 бөх уригджээ. Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох аж.
Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.
Тус тэмцээнд уригдсан бөхчүүдийг танилцуулъя.
Эрэгтэй
57 кг-ын жинд С.Батболд, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 70 кг-ын жинд Б.Батзориг, 86-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд Н.Золбоо,
Эмэгтэй
55 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд Э.Гантуяа, 60 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд З.Болортунгалаг
Б.Орхон
olloo.mn