Маргааш унадаг дугуйн парадтай
“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. Энэ жил 2016 оны арваннэгдүгээр сарын 13-нд буюу маргааш тохиож байна. 

Энэ өдрийн хүрээнд Монголын залуучуудын холбоо, Замын цагдаагийн албатай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг залуучуудын дуу хоолойгоор иргэд олон нийтэд хүргэх, уриалга хүргүүлэх зорилгоор “УНАДАГ ДУГУЙН ПАРАД”-ийг зохион байгуулах гэж байна.

Дугуйн парад маргааш Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэл явна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-12 13:42:16
    Зам мөстсөн,хүйтэн өвөл эхэлж байгаа эн үед ямар тэнэг нь энийг сэддэг бна аа. 6сарын 1-с 10 сарын 1 хүртэл төвийн замаа хаагаад нийтээр дугуй унадаг болох юмса...