Сүхбаатар дүүргийн ЭМТ “Диабетийн төв”-тэй боллоо
Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр нийслэлийн хэмжээнд анхны Диабетийн төвийг Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төвд шинээр нээжээ.

Чихрийн шижингийн өвчлөл хотжилт, суурин амьдралын хэв маягтай холбоотой  ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын шалтгаан болохоос гадна, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх  асуудал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна.

Иймд уг өвчний тусламж үйлчилгээ, хяналтын чанар хүртээмжийг сайжруулах, цочмог болон архаг хүндрэлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүлжээ.


Тус төвийг  нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Орхон
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.