
2016 оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг тодорлоо.
Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал,
-
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
-
Рио-2016 олимпийн наадмаас хүрэл медаль,
-
Абу Дабигийн Их дуулгаас алтан медаль зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдээс медаль хүртсэн билээ.
Харин түүний араас Дэлхийн хошой аварга О.Идализ, олимпийн хошой аварга К.Харисон нар бичигджээ.
Б.Орхон