Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаануууд яригдаж байна” хэмээн хэллээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, Тонгол Улсын түүх соёлын өвийг хамгаалахад өндөр ач холбогдолтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хум хум 2016-12-28 09:50:24
    гундангийн мулууд хэл амаа ололцвол өөрсдөд нь уб-ханд ч хэрэгтэй баймаар.даан ч тахианаас жижигхэн тархитангууд үүрлэсэн болой хум хум.
  • нохой хуцахаас дор хэлэлцүүлэг гэж байх 2016-11-13 04:54:52
    ярихаас хэтэрч үл болно.ман манаач уу хулгайч уу
  • зочин 2016-11-12 02:37:22
    хашаануудыг байраар солиод авах
  • зочин 2016-11-11 23:44:21
    Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгож эрүүл орчинг бүрдүүлэхгүй бол дэндүү бохир заваан газар.
  • zochin 2016-11-11 13:35:21
    Арай л дэндүү бохир газар Зун болон хавар гандангаас шээс баас үнэртээд дошоо жалгаар айлуудын жорлонгийн бохир хотын төв уруу урсаад орж ирдэг
  • МАН 4 жилд ганц үүнийг хий 2016-11-11 13:11:46
    жуулчид зунд явахын аргагүй өмхий самхай, өвөлд нь хотын төвийг утаа угаадсаараа хамгийн их бохирдуулж буй энэ Гандангийн навсар амбааруудыг даруй далд хий
    • Дандар 2016-11-26 13:41:44
      Иргэд оорсдоо шийдэж чадна, ашгийн нудээр шийдэхгуц