Үндэсний хөгжлийн газар, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана
Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Дэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен нар санамж бичигт гарын үсэг зурж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллах боллоо.

Үүнд:
- Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, хөтөлбөрүүдийг үнэлж, нягтлах, сонгосон төслүүдийг санхүүжилтийн шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлгээ хийх, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн болон эдийн засгийн иж бүрэн үнэлгээ хийх, олон улсын туршлага арга зүйг нэвтрүүлэх;
             
- Эдийн засгийн тэргүүлэх салбарын зарим төслийн техник эдийн засгийн үндэслэлийг сайжруулах болон шинээр боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
             
- Улсын болон салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлыг судалж, үнэлгээ хийх;

  - Үндэсний хөгжлийн газрын ажилтнуудыг чадавхжуулах зэргээр хамтарна.Эдгээр арга хэмжээг есөн сарын хугацаанд авч хэрэгжүүлэх бөгөөд уг санамж бичгийн хүрээнд арга хэмжээ тус бүрээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах боломжтой юм.

Санамж бичиг байгуулсаны дараа Үндэсний хөгжлийн газар болон Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагууд нь энэхүү үйл ажиллагааг байгууллага хоорондын хамтын ажиллагааны суурийг тавьсан өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо хэмээн онцоллоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.