Тусгай зөвшөөрөлгүйгээр барагшун үйлдвэрлэж байжээ
Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс СХД-ийн 20 хороонд үйл ажиллагаа явуулдаг Уулсдөл ХХК-ий "Баян Алтайн барагшун" гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж буй үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн бус бохир нөхцөлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн нь тогтоогдсон байна.

Мөн эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ.

Баян Алтайн барагшун гэх бүтээгдэхүүн нь Монгол улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм байна.


Иймд тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1421000 төгрөгний 100 мл-ээр савласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ.

Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Manaihan neeree 2016-11-12 06:27:34
    Manaihan neeree hunii hiisen ymiig belenchleed l duuraigaad l hiichih ym. Tegeel teriin manaihan ewii min avch uugaad heregleh bsiin ch geh shig
  • зочин 2016-11-12 00:03:50
    Авилгал өгсөн бол хаанаас ингэхэв.
  • Буянаа 2016-11-11 15:53:59
    Монгол алтайн барагшуныг дуурайж хийсэн юм бишүү Сайн юманд садаа мунадахгүй юмдаа
  • Бууны нохойнуудад арга хэмжээ аваач 2016-11-11 13:30:29
    Монгол хүн үйлдвэрлэл эхэлтэл үйл ажиллагааг нухчин дарсныгаа мэдээллийн бүх сувгаар гавьяа байгуулсан мэтээр харуулах нь ямар гутамшигтай ичмээр юм бэ. Эсрэгээ...
  • hhhhhhhhhh 2016-11-11 10:38:27
    tusgai zuvshuurul avah tiim hetsuu um baih daa
  • Өөлдөөөө 2016-11-11 09:02:51
    Юм хийх гэж буй нэгнээ нухчин дарахдаа сайн сайн манайхан.