Монголбанк: Ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна

Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдсээр байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 2750 төгрөгөөр худалдаж байгаа юм. Энэ нь нэг сарын өмнөхөөс даруй 500 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл ам.долларын өсөлттэй холбогдуулан Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна.

Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-11 08:06:08
    Хадгаламжийг зөвхөн төгрөгөөр хийдэг болмоороо