П.Цагаанд  Шинжлэх ухааны Академийн дээд шагнал олголоо

Шинжлэх ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардууллаа.

Түүнийг  Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын Монголч эрдэмтдийн XI их хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийнхүү шагнаж байгаа аж.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын ШУА-ийн гүйцэтгэж амжаагүй ажлыг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ нь түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Энэ судалгааны төвийг байгуулснаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү медалиар шагнаж байна” хэмээв.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭЗНЭЭ ОЛЖЭЭ... 2016-12-14 13:22:12
    ШУДАРГА Л БАЙНА ДАА, РЭГДЭЛ ДАРГА АА
  • тввмвв 2016-11-13 01:11:43
    энэ хүн юу ч хийгээгүй амьтан ш дээ
  • medali!!! 2016-11-12 15:25:23
    Bye byeneen sagnah daalgabartai tenegyydiin yraldaan gebel bolno!!!sinejleh yhaand yugaaraa iluu hybi Nemer oryylab?Sinejleh yhaan gej asyyj bna!
  • бат 2016-11-12 09:49:45
    Монгол Улсын ШУА-ийн гүйцэтгэж амжаагүй ажлыг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай.- хахаха тэгвэл тэр академи гэдэг ёстой таарсан таар шуудай цугласан юм байна доо
  • Дургүйцэл 2016-11-12 01:54:07
    Ердөө л хурал амжилттай зохион байгуулсан гэдэг шалтаг. Шинжлэх ухааны судалгаа, нээлт л хамгийн гол нь баймаар санагдах юм.
  • x 2016-11-11 18:44:35
    Negnee shagnahaas ooriig hiihgui
  • zochin 2016-11-11 13:06:07
    Yur ni bol hel tuuh soyolin tuluu ajillasan hun shu
  • zz 2016-11-11 10:04:22
    ene eronhiilogchid l ner devshih gj bga biz.
  • ХН 2016-11-11 06:52:51
    ПА.... ЦАГААН ШИНЖЛЭХ УХААНД НЭЭЛТ ХИЙЧИХЭЭ ЮҮ.
    • Мэргэн ард  2016-11-11 09:46:36
      Бусад шиг сурталчлаад яваагүй л хүн байна лээ ш дээ. Тэрнээс юм хийсэн хүн юм билээ. Видеог нь үз. https://www.facebook.com/madeinmng/videos/1853560584877169/