
Цэргийн дүйцүүлэх албан хаагчид өнөөдөр явган хүний зам, талбайг цэвэрлэжээ. Тодруулбал, Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн, төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэргийн дүйцүүлэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах зорилгоор цэвэрлэгээг зохион байгуулжээ.
Б.Орхон
olloo.mn