Жолооч та даатгалын компаниас үлдсэн мөнгөө буцааж авах эрхтэй

Хэрэв жолооч та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаад, даатгалын гэрээ дуусаагүй байхад автомашинаа худалдах, бусдад шилжүүлэх бол даатгалын хураамжийн үлдсэн сарын мөнгийг тооцуулан даатгалын компаниас нэхэмжлэх эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг жилийн гэрээгээр даатгал хийлгэсэн жолооч  гурван сарын дараа автомашинаа худалдсан бол даатгалын хураамжид төлсөн мөнгөнийхөө үлдсэн есөн сард оногдох хувийг буцаан авна гэсэн үг юм.

Жолоочийн даатгалын тухай хуульд “Өмчлөл өөрчлөгдөхөд даатгалын гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу даатгалын компаниас чирэгдэлгүй мөнгөө тооцуулан гаргаж авах эрхтэй. Хэрэв таны мөнгийг буцаан олгохгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандах бүрэн эрхтэй байдаг аж.

Гэвч энэ талаар иргэд мэдээлэл дутмаг байдгаас даатгалын хураамжид төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэлгүй орхидог, автомашин худалдаж буй талын гэрээ дуусгавар болоогүй байхад худалдаж авсан тал нь дахин даатгуулж, давхар мөнгө төлдөг байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-11 09:43:45
    худалдагдсан машины эзэмшигч өөрчлөгдөж байгаа тул дахин шинээр худалдан авагч даатгана шүү дээ битгий жолооч нарын толгойг эргүүл үүнийг бичигч Б.ОРХОН мэднэ ...