
УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс 10 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцлийг зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч энэ зохицуулалт нь байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаардаггүй байна. Малчид эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол түгээмэл байгаа юм. Тиймээс малдчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахаар тусгасан. Улмаар гишүүд энэ хуулийн төслийг дэмжлээ.
Ингэснээр малчдад үр өгөөжтэй дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Б.Сансар
olloo.mn