“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төсөл боловсруулжээ
Монгол Улсыг залуучуудын орон хэмээн нэрийддэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэх хэрэгтэйг сануулсаар байв.

Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин  зүйлийг  хуульчилж өгөх нь юу юунаас чухал. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ.  Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоог тодорхойлох, эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хууль санаачлагчдын зүгээс "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн төслийг залуучуудын оролцоо, үзэл бодолд тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж  өсвөр үе, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудаас санал авч эхэллээ. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” –д иргэн бүр саналаа тусгаснаар  ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно. 

Иймд залуучууд руу чиглэсэн хуультай холбоотой санал, хүсэлтээ байгууллагын пэйж хуудас болон 62263093 дугаарын утсанд ирүүлэх боломжтой.

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.