
Өнөөдөр Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд:
-Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт
-Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын тархалтын семинар
-Дэлхийн болон үндэсний түвшний “Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар
зохиогдсон бол
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр
-09:00 цагаас Статистикийн албаны 92 жилийн ойд зориулсан “Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ-Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
-12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан “Статистикийн албаны хөгжил, ирээдүй” баярын хурал
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг тус тус зохиох аж.