Аймгуудын хорио цээрийг цуцалжээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 9-нд цуцалсан талаар  ОБЕГ-аас мэдээлэв.

Тус багт энэ оны наймдугаар сарын 30-нд “Хонины цэцэг” өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээр саяханыг хүртэл тогтоогоод байв.  Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг, Дөргөн сумын Сээр багт гарсан “Бог малын мялзан“ өвчны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 28-нд цуцласан байна.


Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт болон Жаргалант, Цагаан бургас, Мөст суманд гарсан “Бог малын мялзан“ өвчны бүсийн хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 24-нд цуцлажээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.