Арилжааны банкууд ам.доллар худалдахаа зогсоожээ
Ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөр огцом нэмэгдэж, өчигдөр үдээс хойш 2580 төгрөгтэй тэнцэж ирсэн. Тэгвэл хэд хоногийн өмнөөс зарим арилжааны банк ам.доллар худалдахаа зогсоосон байна. Харин өчигдөр үдээс хойш нэр бүхий хоёр банк ам.доллар худалдахаа зогсоожээ. 

Ханшийн өсөлт, хомсдолын энэ нөхцөл байдлыг Монголбанк арилжааны банкуудад ам.доллар худалдаагүйтэй холбож тайлбарлах хүмүүс байна.

Тодруулбал, хамгийн сүүлд энэ сарын 3-ны өдөр төвбанк арилжааны банкуудад ам.доллар нийлүүлжээ. Харин энэ сарын 8-ны өдөр болон өнөөдөр төвбанк ам.долларын арилжаанд оролцсонгүй.

Пүрэв гарагийн арилжаагаар арилжааны банкууд Монголбанкнаас 4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч төвбанк дуудлага худалдаанд оролцоогүй аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Man 2016-11-11 21:25:13
    Man nam bolon bayartsaihanii bizness ard tumnee shulac
  • иргэн 2016-11-11 05:26:43
    лүндээжанцан хэлээ биз дээ ЗГ одоо шархаа нөхсөн бол болно оо арай дэндлээ
  • иргэн 2016-11-11 04:41:30
    2016 onii 11сарын 11 ний 12 цаг 40 мд найман шарга дээр 1 доллар 2700 бна
  • зочин 2016-11-11 03:12:56
    УИХ дээр Эрдэнэбат доллар 3000 хүрнэ гээд хэлчихсэн. Иргэд доллар хадгаламж хийх гээд хошуурсан.АН үүнийг л хүсэж байгаа. дарга нарт иргэд ядарч л байвал сайн ...
  • Зочин 2016-11-11 01:41:57
    ганц өдөр доллар худалдахаа болилоо гээд үнэ өснө гэж гонж баймаар юм. энэний ард шуналт мөнгө хүүлэгч хятад гаралтай нөхөр байна даа.
  • Батаа 2016-11-11 01:32:33
    Арилжааны банкинд монгол хүн зөвхөн төрөгөөр хадгаламжтай байна гээд хууль гаргачих тэгээд л болоо шүү дээ Доллар тогтворжиход маш их нөлөөтөй
  • zochin 2016-11-11 00:58:46
    2580 bish uu