Түр зуурын бороотой

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно.

2014 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21хэм , Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23  хэм дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.