Сэрэмжлүүлэг: Хугацаа нь дууссан  бэлэн гоймон борлуулж байжээ
Хугацаа нь дууссан “Биг ланч” бэлэн гоймон дээр хуурамч хугацаа бичиж худалдаалжээ.
 
Тодруулбал, ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.

 Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон аж. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгчээ.Одоогоор тухайн гоймонг идсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд зөрчил илрээгүй ижил нэрийн гоймонгууд зах зээл дээр борлуулагдсан хэвээр байгаа гэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-11 01:57:18
    ийм зүйл байнга л тохиолддог ш дээ. хэн гэдэг МХГ-н байцаагч баатар цол зүүх гээд ингэв? эсвэл дэлгүүр нь хахуулиа өгч чадаагүй юм байх даа.