Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн 4 дэхь жилдээ Монголын хүүхдийн ордонд болно. Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм.

09:00 цагт: Ачтан клиник эмнэлэгт чихрийн шижингийн өвчлөл, өвчлөлөөс сэрглийлэх оншилгоо зэргийн талаар мэдээлэл хийнэ.

09:30 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын байранд болно.

10:00 цагт: Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Шангри-ла Моллд болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Гантулга  Их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Пума зочид буудлын 2 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СОРИЛТ, БОЛОМЖ сэдэвт Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн АНХДУГААР чуулга уулзалт  Пума-Империал зочид буудлын шинэ өргөтгөл /2 давхарын хурлын заал/-д болно. Энэхүү хурлын үеэр Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, гарцуудыг хэлэлцэж, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв байгуулах боломж, шаардлага хэрэгцээний талаар санал солилцох юм.

11:00 цагт: Хангарди ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.

11:30 цагт: Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.


Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал  Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдах гэж байна. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хурлаар хэлэлцүүлдэг эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт нэвтрүүлэхийг зорьж ажилладаг билээ. Энэ удаагийн хуралд гадаад дотоодын эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлэхийн зэрэгцээ хавдар судлалын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалцах юм байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.