Цахилгааны шөнийн тарифыг ТЭГЛЭЕ

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн хэцүү асуудал бол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утаа. Мэдээж агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг. Тэгэхдээ утааны хорт нөлөө хэнийг ч ялгалгүй хүн бүрт адилхан нөлөөлдөг нь аймшигтай.
 
Өөрөөр хэлбэл, хөөрхий жирэмсэн, ахмад настай, нярай хүүхэд юм хэмээн ангилахгүй. Бүр хэчнээн их мөнгө хөрөнгөтэй амьдралаас тасарчихаад байгаа тэргүүн баячуудыг ч ялгахгүй хордуулдаг. Хамгийн эмгэнэлтэй нь хорт утаа эхийн урагт ихээхэн нөлөөлөхөөс гадна төрөлтийн эндэгдэл их байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бяцхан үрс маань хорт утаанаас болж эхийн гэдсэндээ буюу хорвоод мэндэлж амжаагүй амиа алдаж байна. Харин утааны хор уршгийг тэсвэрлэж чадсан нэг нь эхээс төрөхдөө л төрөлхийн элдэв янзын өвчин эмгэг, эрхтэн дутуу төрж байгаа нь нууц биш юм.
 
Тэгвэл тэдгээр хүүхдүүд эрхтэн дутуу төрүүлсэн гээд ээждээ гомдох уу, энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа эх орондоо гомдох уу. Утааг бууруулах хүрээнд төр Засгаас худлаа, үнэн олон ажил хийсээр ирсэн. Гэтэл өнөө жилээс утаатай тэмцэх үлгэн, салган тэмцэл зогсож байгаа сурагтай.
 
Уг нь хорт утаа гэдэг хойш нь тавихгүй нэн яаралтай шийдэх тулгамдсан асуудал байлтай. Сүүлийн жилүүдэд нийслэлийн бүх хүн ам амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх, астма, бронхит, харшил, уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байгаа. Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин, кадми, хлор, бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэгийг олон орны судлаачид тогтоочихсон байна.
 
Тэгвэл утаа хаанаас үүдэж бий болоод байна вэ гэхээр Улаанбаатар хотын иргэдийн 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллоос. Учир нь гэр хорооллын иргэдийн дулаан хангамжаа шийдэж байгаа нүүрс нь шаталт өндөртэй энерги дулааныг ихээр ялгаруулдаг ч агаарт хамгийн их утаа болон хорт бодисыг ялгаруулдаг гэдэг нь нэгэнт тогтоогдоод байгаа.
 
Мэдээж дан ганц гэр хорооллын утаагаар зогсохгүй Улаанбаатар хотод түгжирлийг жинхэнэ утгаар нь үүсгэх болоод байгаа автомашинууд болоод цахилгаан станцууд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгааг үгүй гэх аргагүй зүйл. Учир нь манай цахилгаан станцууд ч гэр хорооллын иргэдтэй адил нөгөө л чулуун нүүрсээрээ л адилхан халаалтаа зохицуулдаг болоод тэр.
 
Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд түлшнийхээ асуудлыг хор ялгаралт багатай хэрнээ дулаан энерги ихтэй түлшийг гарган авч асуудлыг аль болох боломжит хувилбараар шийдвэрлэж чадсан туршлагууд олон байгаа.
 
Харин манай улсын үе үеийн төр засаг энэ тал дээр тийм ч сайн ажиллаж чадахгүй байсаар л, бид хордсоор л. Төрийн өндөр дээд эрхмүүд иргэдийнхээ болон өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог л юм бол утааг ядаж гамшгийн хэмжээнээс бууруулах арга олох хэрэгтэй байна.
 
Утааг хамгийн ихээр үйлдвэрлээд байгаа гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг яагаад тэгэлж болохгүй гэж. Хэрвээ ингэж чадвал айл өрхүүд халаалтаа цахилгаанаар шийдэж, хорт утаа мэдэгдэхүйц багасах нь ойлгомжтой.
 
Тэртээ тэргүй утаатай тэмцэж байгаа нь энэ гээд хэдэн арван тэрбумаар нь зарцуулдаг. Утаанд хордоод өвчилсөн иргэдээ эмчилж байгаа нь гээд мөн л тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг нь үнэн юм чинь. Хэнд ч хэрэггүй зүйлд мөнгөө дэмий цацаж байхаар зөв зүйлд зарцуулж, утаагаа багасгах хэрэгтэй байна. Онилж буй байгаа онож буудаач эрхмүүд ээ.
 

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Turuu 2016-11-13 11:45:13
    Mongol uls irgedee sanaataigaar horduulj baina gej uzehees uur arga baihgui,shiidvel shiidej boloh hugatsaa ungersen sh dee,ih ch mungu tsatssan
  • Otgoo 2016-11-11 10:39:05
    ene ih zuv sanal bna.Zasgiin gazar shuud heregjuuleh heregtei.Erni udriinhiig ch gesen tarifig ni uvliin ulirald bagasgaj bolno shdee.
  • zochin 2016-11-11 08:54:05
    mongol ger 15-20 m .kv bidnii yarij zanshsan Ger horoolol ,, barag alga boljee .. Ail bolgon tom jijig baishintai boljee ..
  • Батаа 2016-11-11 08:04:50
    Шөний цахилгааныг тэглэж чадахгүй нүүрс байлаа гээд станцын хүчин чадал хүрэхгүй
  • уурхайчин 2016-11-11 04:20:46
    Манайд нүүрс нь байна. боловсон хүч нь байна. дэд бүтэц нь том уурхай түшвэл байна. Шинэ томхон шиг дулааны цахилгаан станц бариад э.х-ий үнийг бууруулах,
  • үлшүр 2016-11-11 04:07:47
    100% дэмжиж байна.
  • Зочин  2016-11-11 03:41:51
    Тэгэлчихвэл яндангаа хураахад бэлэн шүү
  • ЗОЧИН 2016-11-11 03:40:54
    21 ЦАГААС ХОЙШ БИШ ОРОЙ 18 ЦАГААС ХОЙШ ХӨНГӨЛӨӨЧ. ХҮЙТЭНД ХӨЛДӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД 21 ЦАГИЙГ ХҮЛЭЭХГҮЙГЭЭР НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД БАЙГААГ ЭРХЭМ ДАРГА НАР МЭДЭЖ БАЙГАА ЮУ?
  • Олон нийт 2016-11-11 03:21:35
    Зөв зүйтэй санал бна. Худлаа зуух энэ тэрд мөнгө зарлагадахаар шөнийн тарифдаал тэр мөнгөө төсөвл .гэр хороололынхон нүүрс түлэхээс үнэн залхаж бгаа утаа үнэр
  • Зочин 2016-11-11 01:46:18
    оросод гуйж мөнгө төлж нийлүүлж байхаар иргэдэдээ шөнөөр 1төгрөгөөр ч хамаагүй өг л дөө: битгий сүрчигнэчих л дээ.
  • Ард 2016-11-11 01:32:19
    Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байж болохгүй утаанд зориулдаг мөнгөө өгөх хэрэгтэй
  • хн 2016-11-11 01:20:35
    зөө зө. 50 хувь бууруулаад ч гал түлээд багаа тул 100 хувь бууруулья гэж байгаам биз дээ....
  • ЗОЧИН 2016-11-11 01:01:08
    МАШ ЗӨВ БАЙНА. ЭНЭ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ЯАРАЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛМЭЭР БАЙНА.
  • Нүүрсний үнээс бага болго. 2016-11-11 00:58:15
    Тэглэхгүй гэхэд өвлийн цахилгааны төлбөрийг нүүрсний өртгөөс буулгачих.Айл болгон байр авч чадахгүй.Тэгвэл ямар ч тэнэг нүүрс түлнэ гэхгүй.
  • 0000 2016-11-11 00:06:16
    маш зөв санал байна шүү шууд л зоригтой тэгэл