Ам.долларын ханш өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь ХЭНИЙ ”ГАВЬЯА” ВЭ

Валют арилжааны Найман шарга, Ард зах дээр ам.долларын ханш огцом өсөөд байна.

 
2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өглөө буюу өнөөдөр 11:00 цагийн байдлаар 2,476 төгрөг байсан валютын ханш 17:00 цагийн орчимд 2,590 төгрөгт хүрч даруй 114 төгрөгөөр өсжээ. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна. 

Энэ хэний "гавъяа" вэ?

Ам.долларын ханш өсөх шалтгаан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багассантай холбоотой. Ховор юмны үнэ үнэтэй байдаг. Тэгвэл ханшийн энэ өсөлтөд тухайн орны экспорт, импортын зөрүү, валютын нөөцөөс гадна зах зээл дээрх ХҮЛЭЭЛТ хамгийн чухал нөлөө үзүүлнэ. 

Манай эрх баригчид зах зээлд АМ.ДОЛЛАР ӨСНӨ гэсэн хүлээлтийг сүүлийн үед эрчимтэй үүсгэж эхэллээ. Тухайлбал өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр гишүүн Д.Эрдэнэбат ам.долларын ханшийг "он гараад 3,000 төгрөгт хүрнэ" хэмээн хэлэв. 

Энэ нь хүмүүст төгрөгөө ам.доллар болгож хадгалуулбал богино хугацаанд ашиг олж болох юм гэсэн сэдлийг төрүүлж болно.

Мөн өчигдөр Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгов.

Уг үүрэг нь гадныхан богино хугацаанд ам.доллараа Монголоос татах нөхцлийг үүсгэсэн гэж таамаглаж байна.

Манай улс удирдлагатай хөвөгч ханшийн системтэй бөгөөд ийм үед эрх баригчид ханшийг хатуу тогтоох боломжгүй, зах зээлийнхээ замаар зохицуулагдаж явдаг гэсэн үг. 

Энэ мэтээр төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж буй хүмүүс зах зээлд хатуу хяналт тогтооно, ханш өснө гэсэн мэдээллийг замбараагүй цацаж байхаа зогсоох хэрэгтэй.  Ийм бодлогогүй үг, үйлдэл өнөөдөр хэт мэдрэг валютын зах зээлд хүчтэй нөлөөлж байгаа гэж үзэж байна. 

Үүнээс болж импортын бүтээгдэхүүн хэрэглэж буй иргэд, ам.долларын зээл авсан хэдэн ААН-үүд хохирч, валютын захад наймаа хийж ашиг ологчид түргэн баяжиж байгаа нь ХАРАМСАЛТАЙ!

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2016-11-11 15:15:23
    Энэ нийтлэлийг бичиж буй хүн жаахан ойлгоц муу юу гүй юу.Д.Эрдэнэбат ханш унах гэж бна биш,ханш унаад байгаад арга хэмжээ авч чадах эсэхийг асуусэн хэрэг.
  • Зочин 2016-11-11 01:01:42
    мэргэжлийн хулгайчид аа мэргэжлийн засгийн газраасаа гарч хулгайгаа хий.
  • Зочин 2016-11-11 00:31:33
    НОВШ МАНГАРУУДЫН НАМ
  • Бат 2016-11-10 22:44:08
    Төр одоо хапдгаламж зөвхөн төгрөгөөр хийнэ гэж хууль гарга л даа
  • zochin 2016-11-10 16:43:32
    ard tumen yduu baikh ni medeej ene uls torchdod ashigtai
  • Baadai 2016-11-10 15:45:22
    Eronhiilugch bolon undesnii auylgui baidliin zuvlul anhaarah tsag bolloo. End heden mungu huulegch nar bolon gadaadinhan toglood ashig olood bga bushuu
  • trend  2016-11-10 15:02:27
    МАН ханшаа өсгөөд улсаа элгээр хэвтүүлж санаа нь амарах гээд байна уу .олигтойхон мэдлэгтэй хүн ээр монгол банкаа удирдуулаачээ.
  • songogchidod neg ug heliye 2016-11-10 14:57:45
    ta nar yuund har heree shig guaglana ve? mergejliin zasgiin gazar ajilaa hiigeed l yavj bna shdee.
  • zaluu 2016-11-10 12:19:59
    za hurdan 1 dollariig 10'000 tugrug bolgochih yarshig zugeer neg musun amar
  • SS 2016-11-10 12:17:11
    ogtsorvol taarna lalaruud
  • Амараа 2016-11-10 11:49:58
    АН-ын гавьяа аа.
  • !!! 2016-11-10 11:27:20
    Коммунистууд долларыг захиргааны аргаар хязгаарлах муйхар бодлогоо ил зарлаад эхлэхээр монголоос валют гадагш урсахгүй яах вэ дээ! Ийм тэнэг засаг гэж байх уу?
  • зочин 2016-11-10 11:12:19
    Боль ёо юу болж байнаа. ЗГ өөрсдөө ханш өснө гэж зарлаад зөрүүгээс нь ашиг хийж, ард түмэн хохирч байх юм уу. Яана да яана.
  • НОВШ 2016-11-10 10:04:37
    Тэнэг засаг, зайлцгаавал таарна