Ирээдүй эмнэлэгийн захирал Л.Хүүхэнгаатай ярилцлаа.
Манай эмнэлэг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Бид эхо оношилгооны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, пренатлоги оношилгоог хөгжилтэй орны түвшинд хүргэж, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн чадварлаг баг бүрдүүлсэн эмнэлэг болохыг зорьж байна.
-Та бид хоёр анх уулзаж байснаас хойш бараг 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эхо оношлогооны тал дээр нилээд их ахиц гарч эмч нар ч их болсон санагддаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж тэгэлгүй яахав, сүүлийн жилүүдэд эхо оношлогооны чанарт их ахиц өөрчлөлтүүд гарсаар байна. Одоогоос 5-10 жилийн өмнө ургийн хөгжлийн оношилгооны асуудал бүрхэг, ямар нэг удирдамж, ашиглах ном, материал ховор байсан ба онлайнаар суралцаж, мэдээлэл солилцдог цөөн тооны эмнэлэг, эмч үзлэг оношилгоо хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн сургалтууд зохион байгуулагдаж, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нарийн мэргэшиж, мэдлэг туршлага хуримтлуулж дадлагажиж, пренаталоги оношилгооны чанар сайжирч байгаа гэж бодож байна.
-Ургийн гажиг илрүүлэх цусанд үздэг шинжилгээг ямар ээж хийлгэх ёстой вэ?
-Төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромосомын өвчтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний хяналтанд хамгийн өргөн хэрэглэгддэг биохимийн скрининг болох цусны шинжилгээ, хэт авиан оношилгооны хяналтыг цогцоор нь бүрэн нэвтрүүлж чадсан улс орон хүүхэд нярайн эндэгдэлийг тууштай бууруулж чадсан байдаг. Сүүлийн жилүүдэд энэ шинжилгээг манай улсад хийж эхэлсэн, одоогоор эрсдэлтэй бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Эрсдэлтэй бүлэг гэдэг нь 35-аас дээш настай жирэмсэн эхчүүд, өмнөх төрөлтөндөө болон удамд нь гажиг хөгжилтэй хүүхэд төрж байсан, олон удаа зулбах, дутуу төрдөг эх, вирусын халдвар урагт халдварлагдсан байж магадгүй гэж үзсэн ээжүүд ордог. Хэрэв эх өөрөө хүсвэл энэ шинжилгээнд хамрагдаж болох боловч үнийн хувьд харьцангуй өндөр байдаг.
-Ургийн гаж хөгжил өсөөд байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Ургийн гаж хөгжил ихэссэн гэх боловч, энэ талаар судалгаа хийгдсэн урьд ба одоог харьцуулсан дүгнэлт гаргасан юм байхгүй байна. Миний бодлоор энэ чиглэлийн оношилгоо шинжилгээний аргууд нь сайжирсан, эмч нар илүү дадлага туршлагатай болсон, хүмүүсийн эрүүл мэнддээ тавих хандлага харьцангуй сайжирч байгаа, эхо оношлогоонд жирэмсний хугацаанд хамрагдалт нь сайжирсан нь нэг талаасаа ургийн гажиг өссөн үзүүлэлтэнд нөлөөлж байж болох юм гэж боддог.
-Жирэмсэн эхчүүд голдуу 5 сартайдаа ургийн гаж хөгжил байна уу , үгүй юу гэдгээ харуулдаг. Жирэмсэний хяналтын эмч нар энэ үед л эход харуулах ёстой гэдэг. Энэ хугацаанд хамрагдсан байхад санаа зоволтгүй байж болох уу?
-Энэ асуултанд хариулахаас өмнө нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Жирэмсэн эхчүүд ургийн гажигаа үзүүлье гэж орж ирдэг, цаанаасаа манай хяналтын эмч нар ч ингэж хэлдэг юм шиг байгаа юм. Надад маш эвгүй санагддаг, хүн болгон гажигтай ураг тээж яваа юм шиг. Уг нь ургийн өсөлт хөгжил хэвийн, жирэмсний хүндрэл байна уу гэдэгээ үзэх ёстой. Харин үзлэгийн явцад гажиг илрэх, жирэмсний хүндрэл тохиолдвол тэр талаар ярих ёстой байдаг. Иймээс ургийн гажиг үзүүлэх гэдэг энэ хэллэгийг хэрэглэхгүй баймаар, монгол хүн амны билгээр гэдэг дээ.
Ургийн хөгжлийг зөвхөн 5 сартайд нь харна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Ер нь үр хөврөл бүрэлдэж эхэлснээс 10 сар болоход хөгжил нь гүйцээд хүүхэд төрдөг. Ингээд бодохоор 5 сартай ургийн хөгжил, 10 сартай ургийн хөгжилтэй адил хөгжилтэй байж чадахгүй шүү дээ.
Гадны улс оронд жирэмсний 8 сар хүртэл сард 1 удаа, 8,9 сартайд 14 хоногт 1 удаа, 10 сартайд 7 хоногт 1 удаа, бүр эмнэлгээс нь дуудаад үздэг. Энэ нь жирэмсний хүндрэл болон төрөлтийн хүндрэлээс сэргийлж чаддаг. Гадаадын орнуудад төрж байсан хүмүүс энэ талаар мэдээлэл сайтай байдаг.
Манай улсын хувьд жирэмсний хүндрэл байгаа эсэх, ургийн хөгжил хэвийн эсэхийг үнэлэх зорилгоор хэвийн жирэмсэн жирэмсэн тодорхойлох зорилгоор, 11-13 долоо хоногтой буюу 3 сартай, 18-20 долоо хоногтой буюу 5 сартай, 28-30 долоо хоног буюу 7 сартай, 36-37 долоо хоног буюу 9 сартайд заавал үзүүлэх хэрэгтэй гэж үздэг.
Тодруулж хэлбэл:

- Сарын тэмдэг ирэхгүй бол жирэмслэлт умайн хөндийдөө, өсөлт нь хэвийн эсэхийг тодорхойлох зорилгоор анх үзүүлнэ.
- 3 сартай үзлэг нь ургийн олон хавсарсан гажиг байх, Дауны хам шинж болон хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох хамгийн чухал үе юм. Үүнээс гадна жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоодог. Ялангуяа биений юмны мөчлөг тогтмол бус, сүүлийн биений юм хэзээ байсныг санахгүй байгаа эсвэл хөхүүл үед биений юм ирээгүй жирэмсэлсэн зэрэг тохиолдолд жирэмсний хугацааг энэ үед нарийвчлан тодорхойлдог. Жирэмсний хугацааг нарийвчлан тогтоох нь тухайн жирэмсний цаашдын хяналт явцыг үнэлэх, төрөх хугацааг тогтооход чухал ач холбогдолтой.
- 5 сартай үзлэг нь ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр давсаг, мөчид гэх мэт бүх бүтцүүд, мөн ихэс хүй, умайн хүзүүний урт зэргийг үнэлдэг.
- 7 сартайд ургийн эрхтнүүдийн дотор бүтцийг бүр нарийвчлан тодруулж харах боломжтой болж ирдэг. Мөн жирэмсний хүндрэл, ургийн жин багадалт, өсөлтийн саатал, ихсийн цусан хангамжийн дутмагшил байгаа эсэх зэргийг тодруулах үзлэг хийгддэг.
- 9 сартайд жирэмсний хүндрэл, ургийн хөгжил гүйцсэн эсэх, төрөлтийг төлөвлөх үзлэг хийгддэг.
Ингээд харахад ургийн хөгжилийг тухайн үеүүдэд хянаж, жирэмсний эрсдэл хүндрэлийг урьдчилан үнэлэх боломжтой байдаг учраас ганц удаа эход харуулаад өнгөрөх нь учир дутагдалтай юм.
5 сартайд эход харуулаад болно гэсэн түгээмэл ойлголт нь 5 сараас дотогш илэрч байгаа гаж хөгжил бол ургийн амьдрах чадвар, цаашдын тавилан муу байдаг тул энэ хугацаанд илэрсэн тохиолдолд эх өөрөө хүсвэл жирэмслэлтийг зогсоох боломжтой хугацаа байдаг учраас заавал харуулах шаардлага тавьдаг. Хожуу илэрч байгаа гаж хөгжил нь харьцангуй төрсний дараа цаг алдалгүй арга хэмжээ авбал эмчлэгдэх боломжтой байдаг.

3D, 4D эход харуулвал илүү сайн гэж ярьцгаадаг. Энэ нь ямар ач холбогдолтой талаар та ойлголт өгөхгүй юу?
2D эхо нь оношилгооны ач холбогдлоороо бусдаасаа илүү бөгөөд эхо оношлогооны суурь болж явдаг учраас практик дээр бас шинжлэх ухааны салбарт 2D буюу хоёр хэмжээст дүрслэлийг түлхүү ашигладаг юм. 3D/4D технологи нь оношлогооны зорилгоосоо илүү уран сайхны, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ зургийг харах гэсэн хүсэлд суурилсан байдаг. 3D эхо таны хүүхдийг 3-н хэмжээсээр бодит юм шиг харуулдаг. 4D эхо нь 3D-р авсан дүрсээ видео хэлбэрээр хөдөлгөөнтэйгөөр харуулдагаараа давуу юм.
2D, 3D, 4D, 5D хэт авиан аппаратын ялгаа?
2D хэт авиан технологи нь нэг хавтгай дахь 2 хэмжээст дүрсийг гарган авдаг бол 3D хэт авиан технологи нь 3 хэмжээст эзэлхүүнт дүрсийг гаргах боломжтой. Харин 4D нь 3D дүрсийг тухайн мөчид хөдөлгөөнтэй харуулж бичлэг хийх боломжтой.
5D хэт авиан шинэ технологи нь хагас автомат ажиллагаатай болсоноор эмч нарийн ажлыг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх ач холбогдолтой болохоос илүү сайн харна гэсэн ойлголт байхгүй. Ямар ч хүчин чадал сайтай аппарат байлаа гээд ажиллуулж байгаа эмчийн мэдлэг, дадлага, чадвар сайнгүй бол бас хэцүү.
Одоо хүмүүс өнгөт эхо гэхээр л өнгөт зурагт үзэж байгаа юм шиг харагдана гэж ойлгож ирдэг. Гэтэл ийм зурагт шиг эхо-аппарат одоогоор практикт нэвтрээгүй байна. Өнгөт эхо гэж юуг хэлээд байна вэ? гэхээр өнгөт допплертой, өөрөөр хэлбэл цусны урсгалын хурдыг улаан, хөх өнгөөр ялгаж байгааг хэлдэг юм. 3D зурагны хувьд хүний арьсний өнгийг дуурайж компютероор гаргасан өнгө юм.
Сонирхуулахад гадны улс орнуудад оношилгооны энэ (3D/4D) үйлчилгээг авахад тусгайлсан цаг авч, илүү төлбөртэй хийгддэг. 3D/4D эхо нь тусгай датчик болон компютерийн программ шаарддаг учраас илүү үнэтэй байдаг. Гэтэл манайд зөвхөн ургийн өсөлт, жирэмсний явц хэвийн эсэх, ургийн гажиг илрүүлэх үзлэгийн үнээрээ 3D/4D үйлчилгээг үзүүлж байгаа нь үйлчлүүлэгчид маань харьцангуй бага үнээр, энэ үйлчилгээг авч байна гэсэн үг.
Танай эмнэлэг хэд хэдэн эмчтэй болсон байна. Эмч нарынхаа талаар ярихгүй юу?
Манай эмнэлэг анх ганц эмчтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр эх барих- эмэгтэйчүүд, дүрс оношлогооны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, хэт авиа оношилгооны чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмч нарын баг бүрдүүлэн ажиллаж байна. Бид эхогоор харах боломжтой бүх л оношилгоог чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд гол зорилгоо болгон ажиллаж байна. Эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлж, оношилгооны стандарт, удирдамжыг мөрдөж ажиллах шаардлагыг тавьж ажилладаг. Ургийн гаж хөгжил, ховор тохиолдол, онош тодруулах шаардлагатай буюу эргэлзээтэй үзлэгийн үед эмч нарын хамтарсан үзлэг хийж шийдвэрлэдэг.

Эхогоор харах боломжтой бүх л оношилгоог хийдэг гэж ярьлаа, өөр ямар оношилгоо хийдэг вэ?
Жирэмсний оношилгоо , эмэгтэйчүүдийн, хэвлийн хөндийн цуллаг эрхтнүүдийн эхо, бамбай, хөх, түрүү булчирхай, нярайн тархины /зулайн/ эхо, хүүхдийн түнхний үений, хэвлийн хурц өвдөлтийн ялган оношилгоо /мухар олгойн хурц үрэвсэл, гэдэсний түгжрэл гм/, өнгөц бүтцүүдийн /арьсан доорхи зөөлөн эд, булчин гм/ оношилгоо хийгддэг.
Эхо оношилгоо гэж нэрлэж заншсан хэт авиа оношилгоо нь туяаны ачаалалгүй, онцгой бэлтгэл шаардахгүй, харах явцдаа оношилгооны дүгнэлт нь гардаг, олон дахин хийж болдог, хүндээ зовиур шаналгаа учруулдаггүй, хүнд ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй оношилгооны ач холбогдол өндөртэй арга байдаг.
Эход ямар үед харуулах хэрэгтэй вэ?
Ямар зовиур байгаагаас хамаарч дотор эрхтэн үү, бамбай булчирхай юу гэдгээ сонгодог. Жишээлбэл: Эрэгтэй хүн хэвлийн доод хэсгээр, хярзан болон цавиар өвдөх, бага хэмжээтэй ойр ойрхон шээх, дүлүүлж шээх, шээс салаалж гарах, шөнө шээх, шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах, шээс үлдэх, бэлгийн дур сонирхол буурах, удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй тохиолдолд түрүү булчирхайгаа эход харуулах шаардлагатай байдаг. Хүн заавал өвдсөн, зовиурласан үедээ биш урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгоог жилдээ нэг удаа хийлгэх хэрэгтэй л дээ.
Эхоны эмч хүүхдийн хүйсийг андуурах тохиолдол мэр сэр гардаг. Энэ талаар?
Хүүхдийн хүйсийг 3 сартайгаас тодорхойлох боломжтой байдаг. Энэ бол эмчийн мэдлэг,ур чадвартай холбоотой. Хүмүүс бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй гэж боддог. Одоо хүн өмсөх хувцас, идэх хоолныхоо чанарыг сонгодог, юу таарсанаа авдагаа больсонтой адил үйлчлүүлэх эмнэлэг, эмчээ сайн судлаж, сонгож үзүүлэх нь хамгийн чухал гэж боддог.
Танд баярлалаа. Амжилт хүсэе.