МЧБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж байна
Монголын чөлөөт бөхийн холбоо/МЧБХ/-ы өргөтгөсөн хурал энэ сарын 19-ний өдөр болно. Хурлаар холбооныхоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

Мөн хуралтай холбогдуулж МЧБХ-ы Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг энэ сарын 16-н хүртэл бүртгэх юм байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь:
 
  • Нийгэмд тодорхой нэр хүндтэй
  • Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Гадаад хэлний мэдлэгтэй
  • Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
  • Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
  • Монгол улсын иргэн байна хэмээн заажээ.

Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцох юм байна.

Мөн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,  спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцоно.

Мандатыг арван нэгдүгээр сарын 16-17-нд МЧБХ-нд бүртгэж олгохоор болжээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МЧБХ 2016-11-11 06:54:47
    ЭЭ ХАРЛАА... ЗҮГЭЭР Л ХАСУ МЕГАВАТЫН ЗАХИРАЛЫГ Л СОНГООЧ ДЭЭ... ОДООГООР ӨӨР ХҮН ХЭРЭГГҮЙШ Д
  • Зочин 2016-11-10 07:44:06
    сумо барилдагчид хэрэггүй дээ. гадаадад сайхан зугаалчидаг нөхдүүд бүүр хэрэггүй. тэхээр холбоонд хэн ч оролцох хэрггүй гэсэн үг.
  • zochin 2016-11-10 05:02:14
    энэ газраас холхон явсан нь өлзийтэй байхоо