
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 42 км-ийн олон улсын марафонд Монголын Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид амжилттай оролцлоо.
Тодруулбал, Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байрт орсон байна. Мөн гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгажээ.
Марафонд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Б.Орхон