Зориулалтын бус байранд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байжээ
Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн “А”-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн А нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мөн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр айлын гэр түрээслэн зориулалтын бус байранд уламжлалтын ортой эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогдсон байна.

Иргэн А нь БНХАУ-аас хувиараа эм тариа авч ирж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй нөхцөлд эмчилгээ үйлчилгээ явуулж байжээ. Тус эмнэлэгт анагаах ухааны суурь боловсрол эзэмшээгүй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй иргэн В.А нь бариа заслын сувилагчаар ажиллаж байсан аж.

Түүнчлэн эмнэлгийн эмч, сувилагч ажлын хувцас бүрэн өмсөөгүй, эмнэлгийн хог хаягдлыг ангилан ялгаж, төрөлжүүлэн цуглуулаагүй, хог хаягдлаа хаана устгадаг эсэх нь тодорхойгүй, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа багаж хэрэгслийг заавар журмын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлдэггүй, ариутгасан материалгүй, эмнэлгийн гал тогоогүй, мэргэжлийн тогоочгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн иргэн А-ийн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор ажиллаж байна гэж Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсээс мэдээллээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-11 04:36:29
    Tusgai zubshuurul abah gedeg engiin neg mergejilten tanil talgui bol buun chiregdel .tetgemjiin heden tugruguu abaad l um hiij bga bailgui dee
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ds 2016-11-10 10:44:19
    Za yadgiin arai ch yamarch emnelgiin medleg bolovsrolgui hun bish balgui dee yrdaas em hangamj avsan gevel buh gazryyd l tiim bgaa baih daa
    202.9.42.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2016-11-10 10:13:20
    oor ulsad bol hyniig emcleh geed hordyylsan nohod tatbariin alband baahan torgyyli tolood szyyhed ocij baigaa,daa,arai sz ingej eryyl mendeer togloj bolohgyi bh...
    79.185.235.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-11-10 07:52:08
    ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
    103.212.118.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Ezengui salbar 2016-11-10 05:40:29
    Tusgai zuvshuurul garahaa baigaad ih udaj b,gaa geseen. Suuliin jiluuded said togtoj uguhgui baigaagiin gai ene meteer urgeljilne
    59.153.112.51
    Мэдэгдсэн Хариулах
  • эрүүл мэндийн яаманд 2016-11-10 04:42:24
    тусгай зөвшөөрлөө авч болдоггйү ю м байх даа
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах