АНУ-ын “хамгийн хамгийн” Ерөнхийлөгч

Дэлхийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэмээргүй үр дүн гарч, улс төрийн туршлагагүй, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн эр ялалт байгуулсан билээ. Тэр бол үл хөдлөх хөрөнгө, шоу бизнест аль хэдийнэ өөрийн нэрээ тамгалчихсан Доналд Трамп.  Шулуун шударга, хэт задгай үг хэллэгээрээ ялгардаг тэрбээр энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоныг ялсан  бөгөөд сонгуулийн үр дүн тодорхой болж эхэлмэгч ялалтаа зарлаж, “Одоо АНУ нэгдэх цаг ирлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Ийнхүү Бүгд Найрамдах намын төлөөлөл найман жилийн дараа дахин Нэгдсэн улсыг тэргүүллээ. Одоогоор конгрессын дээд доод танхимын хоёуланд нь Бүгд найрамдах нам олонхийн суудлыг эзэлдэг тул Трампын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтууд биелэх боломжтой болж ирсэн билээ. Ямартай ч, АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч бүх цаг үеийн хамгийн хамгийн гэсэн хэд хэдэн тодотголыг хүртээд байна.

Доналд Трамп бол АНУ-ын бүх цаг үеийн хамгийн хөгшин Ерөнхийлөгч.  Тэрбээр 70 насандаа Төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Өмнө нь өдий хэрийн насандаа тус улсын хамгийн “хүчирхэг хүн”-ээр сонгогдсон тохиолдол бараг үгүй аж.

Тэр бол бүх цаг үеийн хамгийн баян Ерөнхийлөгч. Эдийн засгийн Форбес сэтгүүлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Трамп 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй билээ.

Улстөрийн туршлагагүй хамгийн анхны Ерөнхийлөгч бол Трамп. Тэрбээр өмнө нь 2000 онд сонгуульд нэрээ дэвшүүлж байсан ч, дундаас нь орхисон удаатай.

Батлан хамгаалах салбарт хуримтлуулсан туршлагагүй анхны Ерөнхийлөгч гэдгээрээ мөн тэрбээр ялгарч байна.  Тэрбээр багадаа  цэргийн сургуульд суралцаж байсан гэдэг. Гэхдээ хэзээ ч цэргийн алба хааж байсангүй. Харин үүний оронд эцгийнхээ хамт бизнест хүч үзэж байжээ.


Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • trump 2016-11-11 06:50:44
    ene yag 72-nii jil deeree zvrhnii shigdeeseer vhne e.
    103.242.47.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ө: 2016-11-11 02:00:06
    шударга байж нигерүүдийг америкаас хөөж африк тивд нь буцаах байх гэж харж байна. манай хүзүүгүй тарваганы арьсыг өвчиж бидэн элдэж өгөх байх:::::
    202.179.23.103
    Мэдэгдсэн Хариулах
    • бб 2016-11-11 06:51:32
      чи бас гоё хэлэх юмаа
      103.242.47.226
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-11-10 07:53:14
    ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
    103.212.118.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-10 05:58:59
    Манай хүзүүгүй шиг худлаа шааж чаддаг болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Трамп 2016-11-10 04:48:31
    Сармагчингын 8 жилээс дээр байхаа
    202.9.41.35
    Мэдэгдсэн Хариулах
    • haha 2016-11-11 11:29:45
      Chi medrel muutai
      45.117.34.6
      Мэдэгдсэн Хариулах