Т.Аюурсайхан: “Монгол шуудан” компанийн 51 хувийг төр хяналтандаа авах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ирэх онд хувьчлах  төрийн өмчийн жагсаалтын хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй. Ирэх онд хувьчлах жагсаалтад орсон “Монгол шуудан” компанийн 51 хувийг төр хяналтандаа авах хэрэгтэй. Шуудангаар дамжиж төр, аж ахуй нэгж, хувь хүний нэр хүндэд халдах тохиолдолд олон улсад байдаг. Төрийн үйлчилгээ орон нутагт хүрэхгүй байх эрсдэл гарах аюул гарч магадгүй” гэлээ.  

Чуулганы хуралдааны эхэнд  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслин анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.