Супер азтан 10-15 сая төгрөг бэлнээр хожно

СКАЙтел компаниас урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулан зарлаж буй 1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ сугалаат урамшууллын сүүлийн тохирол энэ Баасан гарагт буюу энэ сарын 11-нд явагдаж, 10,000,000₮ болон 15,000,000₮ хожих СУПЕР азтануудаа тодруулах гэж байна.

Энэхүү сугалаат урамшууллын эхний 2 тохирол 2016 оны 10-р сарын 21 болон 31-нд тус тус МОНГОЛ HD телевизээр амжилттай явагдаж, өнөөдрийг хүртэл 1-5 сая төгрөгийг бэлнээр хожсон нийт 8 азтан мөн урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картын хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгж хожсон нийт 2000 азтанг тодруулан тухай бүрт нь шагналаа гардуулаад байна.

Та энэ долоо хоногийн Баасан гарагт болох 1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ сугалаат урамшууллын сүүлийн тохиролд оролцож, СУПЕР азтан болохын тулд 10,000₮ болон 15,000₮-ийн картаар цэнэглэж, цэнэглэсэн дүнгээ 1000 дахин үржүүлэн 10,000,000₮ болон 15,000,000₮-ийг хожих боломжтой. Таны цэнэглэсэн карт таныг САЯТАН болгох болтугай.

Бусдад түгээх
  • gplus