Эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ

Хүйтэн сэрүүний улирал болж буйтай холбогдуулан “Амьсгалын замын халдвар"-т өвчин нэмэгдэх хандлагатай байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9% нь хүүхдүүд байна. Мөн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Үүнээс хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна. 

Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр  өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.




Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөө 2016-11-11 01:51:08
    буудлын ор чинь бузар юм байдаг. хүүхэд эдгэхээсээ илүү өвчилнө. газар гудсаа дэвсээд хэвтэж байгаад эдгээд гарч болно.
  • ээс цагаан  2016-11-10 03:22:50
    Хувийн зочид буудлын орыг ашиглан тэтгэврийн болон ажилгүй эмч эмнэлгийн мэргэжилтэнг сонгон авч ажиллуулбал бэрхшээл салж болно. эвхдэг ор ярьж байгаа ньичмээр...