Б.Энхлүүн “Хүн Хуанли” төрөлд хүрэл медалийн болзол хангав

АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" оюуны олимпод манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй.

Тэгвэл дөнгөж сая тэмцээний цээж бодолтын "Mental Calendar" буюу "Хүн Хуанли" төрлийн дүн гарч, Б.Энхлүүн хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр 60 секундэд 63 өдрийг алдаагүй тооцоолж бодсон байна. Энэхүү төрөл нь 60 секундын хугацаанд дэлгэцэн дээр гарч ирэх 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр нь долоо хоногийн ямар гараг болохыг тооцоолон боддог аж.

Одоогоор манай баг тамирчид 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль буюу нийт 10 медалийн болзол хангаад байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2016-11-10 15:08:46
    Манайхан тасархай шүү дээ. Гайхалтай Баяр хүргэе.
  • zocnin  2016-11-10 02:19:40
    mongolcnuud oyunlag ard tymen gedgiig batalj bgaa tamircnid bagsh nartaa bayar hyrgey . temtseend manaihan odtoi bna , ulam sain bair ezleerei amjilt.
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах